Улаан хот (Монгол: , хялбаршуулсан ханз: 乌兰浩特市пиньинь: Wūlánhàotè Shì) нь Өвөр Монголын зүүн хэсэгт орших Хянган аймгийн төв бөгөөд хошууны зэрэглэлтэй хот юм. 1947 - 1950 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл байв. 1950 онд нийслэл нь Жанжаахүү руу шилжиж, улмаар 1952 онд одоогийн нийслэл Хөх хот руу нүүжээ.[1][2]


Улаан хот
хошууны энтэй хот
Хошууны энтэй Улаан хот
Хянган аймаг дахь Улаан хот хошууны нутаг
Хянган аймаг дахь Улаан хот хошууны нутаг

Lua error in Module:Location_map/multi at line 27: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/China Inner Mongolia" does not exist.Өвөр Монгол дахь Улаан хотын байрыг цэглэв

Улс  Хятад (БНХАУ)
Муж, орон Өвөр Монгол
Аймаг, хот Хянган
Хошуу, шянь Улаан хот
Газар нутаг 2,728 км²
Хүн ам (2010) 327,100 хүн
Нягт сийрэг 120 хүн/км²
Нутгийн олон Улаан хотынхон
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Утасны дуг. +86 (0) 0482
Цахим хуудас wlht.gov.cn

Тус хот нь Манжуурын төмөр замаар Гирин мужийн Байченгтэй холбогддог. Мөн Гирин мужийн Түмэн хотоос эхлэлтэй 302-р хурдны зам Улаан хотыг дайран өнгөрдөг. Түүнчлэн Улаан хотын нисэх онгоцны буудлаас (ICAO-н код ZBUL, IATA-н код HLH) нь Айр Чайна, Хайнань Айрлайнз компаниудын онгоц нийслэл Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал хүртэл нислэг үйлддэг юм.[3][4]

Эшлэл Засварлах

  1. http://english.peopledaily.com.cn/200209/04/eng20020904_102605.shtml
  2. China Plans New Investment to Expand Genghis Khan Temple
  3. "Weatherbase: Historical Weather for Ulan Hot, China". Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
  4. Archive copy (Memento 11. Аравдугаар сар 2008 цахим архивт), Archive copy (Memento 4. Долоодугаар сар 2010 цахим архивт)

Цахим холбоос Засварлах