Хяналтын гэрэл
Хяналтын гэрэл буюу хянах самбарын гэрэл гэдэг нь тодорхой өнгийн гэрлүүдээр хянаж буй төхөөрөмжийн ямар байдал буюу статуст байгааг мэдээлэx мэдээлэгч элемент эсвэл дохио юм. Үүний хэрэглээний талбар нь бараг л бүх гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээс (жишээ нь: хөргөгч, угаалгын машин, зурагт гэх мэт) эхлээд компьютерийн техник (дэлгэц), аж үйлдвэр болон бусад техникийн тоног төхөөрөмжүүдээр үргэлжлэн автомашины техник хүртэл орно.
Автомашины техник
засварлахМоторт тээврийн хэрэгсэлд хяналтын гэрлийг ашиглах бөгөөд ингэснээр тухайн тээврийн хэрэгслийн техникийн төлөв байдлыг өөрөөр хэлбэл системийн төлөв байдлыг мэдээлэх үүрэгтэй. Хяналтын гэрэл нь үнэндээ бол хосмог хяналтын төхөөрөмж ба заримдаа арматурын хавтан дээр оруулсан тохиолдол ч байна. Хянлтын гэрлийн үндсэн үүрэг нь тухайн тоноглолын хэлхээний төлөв байдлыг заах ёстой (жишээ нь: дохионы гэрэл, эсвэл холын гэрэл). Анхааруулах гэрэл ч гэж бас нэрлэх бөгөөд учир нь жолооч тээврийн хэрэгслийг жолоодон явах үед тухайн тээврийн хэрэгслийн алдаатай ажиллаж буй функцийг мэдээлдэгээс үүдэлтэй. Тээврийн хэрэгслийг асаах үед хяналтын гэрлүүд нь цөөн секундийн турш асна. Үүгээр жолооч хяналтын гэрлийн ажиллаж байгаа эсэхийг мэдэх бололцоотой. Хэрвээ тодорхой хяналтын гэрэл ассан тохиолдолд жолооч тээврийн хэрэгслийн гарын авлагаас зааж байгаа алдааг яж засах мэдээллийг олох боломжтой. Тухайн хяналтын гэрэлд ашигласан өнгө нь тус гэрлийн ард байх функц хэр зэрэг чухал үйлдэл болохыг заана. Жишээлбэл ногоон өнгөөр эргэх дохионы гэрэл ассаныг заах бол шар болон улаан гэрэл нь анхааруулах, гэмтэл болон алдааг зааж байдаг. Автомашины үйлдвэрлэгч бүрийн хяналтын гэрлийн өнгө болон тэмдэглэгээ нь хоорондоо жижиг жижиг зүйл дээр ялгагдана. Гэхдээ дараах хүснэгтэнд заасан хяналтын гэрлийн өнгө болон тэмдэглэгээ нь дэлхий даяар ижил байхыг олон улсын стандартаар заасан байдаг.
Нэршил | Дүрслэл | Нэршил | Дүрслэл |
---|---|---|---|
Дохионы гэрэл | Чиргүүлийн дохионы гэрэл | ||
Ойрын гэрэл | Холын гэрэл | ||
Манангийн гэрэл | Арын манангийн гэрэл | ||
Гэрлийн тусгалын тохиргоо | Автомашины хаалга нээлттэй | ||
Генератор (Гэрлийн машин) | Тоормосны гадар (элэгдэх) | ||
Моторын хяналтын гэрэл | ABS | ||
Тосны даралт | ESP | ||
Хөдөлгөөнийг түгжигч | (Опел Астра: Цоож болон автомашины ерөнхий тэмдэглэгээ) | Зогсоолын тоормос, „гар тоормос“ (мөн тоормосны шингэн ч байж болно) | |
Хурд тохируулагч | Хөл тоормосыг гишгэх (Автоматик хурдны хайрцаг) | ||
Түлш нэмэх | Халаагч (Дизель) | ||
Аюулгүйн дэр | Бүсээ зүүх | ||
Дугуйн даралтын алдагдал | Угаалгын шингэний төвшин | ||
Тортогны шүүлтүүр | (заримдаа DPF гэж товчилдог) | Хий эргэлтийг тохируулах систем | (заримдаа дугуйн даралтын алдагдлыг заагч гэрэлтэй адилхан хэлбэртэй дундуураа зураас бүхий ТС үсгийг анхаарлын тэмдэгийн оронд байрлуулсан байх нь бий) |
Жолоодлогын туслах систем | Зогсолтын гэрэл |