Дугуй (англи. Wheel ) нь хөдөлгөгч, чөлөөтэй эргэдэг диск хэлбэртэй дугуй эсвэл эргэдэг тэнхлэгт суурилуулсан дугуй бөгөөд түүн дээр байрлуулсан ачаа, биеийг гулсуулах биш эргэлдүүлэн тээвэрлэдэг.

Дугуй

Дугуй нь хүн болон ачаа тээвэрлэх, янз бүрийн тээврийн хэрэгсэлд өргөн хэрэглэгддэг бөгөөд бусад янз бүрийн механизм, багаж хэрэгсэлд өргөн хэрэглэгддэг. Дугуй бол хүн төрлөхтний хөгжилд маш том түхэц болсон бүтээл гэж зүй ёсоор үздэг.

Месопотамийн соёл иргэншил нь дугуйг зохион бүтээсэн гэж хэд хэдэн хуучин эх сурвалжаас үздэг. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн эх сурвалж, нотлох баримтууд нь урьд өмнө нь итгэж байсан шиг Месопотами гэхээсээ илүү Зүүн Европыг дугуйны гарал үүслийг харуулж байна. Дугуйны анхны нотолгоог мөн Европоос олсон бөгөөд энэ нь Месопотамид хамгийн эртний дугуй хэзээ үүссэн тухай онолоос өмнө байсан юм.

Умард Германы Цюшений булш (Вартбергийн соёл)-аас олдсон МЭӨ 4-р мянганы дунд үеийн Мегалит хавтан дээрх тэргэнд хөлгөлсөн үхэрийг бүдүүвчээр дүрсэлсэн сийлбэр олдсон.

 
Эртний тэрэгний дугуй

Дугуйг зохион бүтээсэн нь олон гар урлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Дугуйг ваар урлах хүрд, тээрэм, ээрэх хүрд, мод зорох төхөөрөмжид ашигладаг байсан. Усны хүчээр эргэдэг дугуйг усалгааны байгууламж, үйлдвэрлэл, уурхай гэх мэт ажилд ашигладаг байсан.

Дугуйг зохион бүтээсэн нь шинжлэх ухааныг бүхэлд нь хөгжүүлэхэд том түлхэц өгсөн.

Механик

засварлах

Дугуй нь харьцангуй тэгш гадаргуу дээр ачаа зөөхөд шаардагдах энергийг ихээхэн хэмнэдэг. Дугуйг ашиглах үед гулсалтын үрэлтийн хүчнээс хамаагүй бага байдаг.

Дугуйны янз бүрийн хэсгүүдийн үндсэн кинематик болон динамик харилцаа нь түүнийг хатуу биет гэж үзэхээс үүдэлтэй бөгөөд геометрийн шинж чанар, анхны нөхцөл, үйл ажиллагааны нөхцөл болон бусад зүйл дээр үндэслэн тодорхойлогддог. Дугуй нь төвийг нь дайран өнгөрөх тогтмол буюу эргэдэг тэнхлэгт суурилуулсан тохиолдолд хамгийн энгийн механизм гэж тооцогддог.