Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Тусламж:Хэрхэн шинэ хуудас үүсгэх вэ?
Википедиа нь чөлөөт агуулгатай, бидний сайн дурын оролцоотойгоор баяжих нэвтэрхий толь юм. Та энэ нэвтэрхий толины нэг зохиогч нь болж болно.
Шинэ хуудас үүсгэх
засварлахТаны хайсан өгүүллэг энд алга байна уу? Тэгвэл та хэрэглэгчийн бүртгэл үүсгээд шинэ өгүүллэг оруулж болно. Та өөрийн зав, боломжийнхоо хэрээр мэдээлэл оруулаарай. Харин өгүүллэгээ бүрэн бус гэж бодож байвал өгүүллэгийнхээ төгсгөлд {{stub}} үүнийг хуулаад тавьчихаарай.
Монгол Википедиад нэн шаардлагатай байгаа өгүүллэгүүдийн жагсаалтаас өгүүллэгүүд эхлүүлж болно. Уг жагсаалтаас шинэ өгүүллэг эхлүүлэхийн тулд, улаан өнгөтэй холбоос дээр дарна. Гарч ирэх "...-д засвар хийж байна." гарчигтай "хайрцаг"-т Та бичлэгээ оруулна. Гарааны тусламж хэрэгтэй бол эндээс хараарай.
Шинэ хуудас (шинэ сэдэв бүхий өгүүллэг) нээхийн тулд "Хайлт" цонхонд гарчигаа бичээд "Go" товчийг дарна уу. Хэрэв Таны бичсэнтэй ижил гарчигтай өгүүллэг байхгүй бол, "Та энэ хуудсыг үүсгэж чадна" гэсэн бичиг гарах бөгөөд уг бичиг дээр дарж, шинэ хуудас үүсгэнэ.
- Аливаа өгүүллэгийн гарчиг нь олон тоон дээр биш ганц тоон дээр байх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн Гарчигийн эхний үсэг томоор байх хэрэгтэй. Хэрэв гарчигийн хоёрдахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчигийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Энэ нь сүүлд, бусад хүмүүс тухайн өгүүллэгийг хайх, олоход хялбар байх болно. Жишээлбэл, "Хүүхдүүд" биш "Хүүхэд", "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.
- Шинэ өгүүллэгийн гарчиг нь текстийн эхний өгүүлбэрт байгаа бол түүнийг тодруулах нь зүйтэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллэгийн эхний өгүүлбэрийг доорхи байдлаар, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ.
Өгүүллэгээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгалахаа мартав аа.
Нэмэлт мэдээлэл оруулах
засварлахМонгол Википедиад одоогийн байдлаар 24,549 өгүүлэг байгаа бөгөөд та эдгээрийг баяжуулж, хуучирсан мэдээлэлийг шинэчилж, хянаж болно. Үүний тулд текстийн хамгийн дээд талд, зүүн гар талаасаа 3 дахь "Өөрчлөх" товчийг дарж, тухайн хуудасны өгүүллэгийг (бичлэгийг) өөрчилнө. "Өөрчлөх" товчийг сонгоход өгүүллэг бичиж, засаж болох (зураг дээр үзүүлсэн) "текст хайрцаг" гарж ирнэ. Тэнд өгүүллэгээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгална.