Монголын хамгийн урт зайдас: Монголын хамгийн урт зайдсыг танилцуулж, бүртгэх түүхэн үйл ажиллагаа 2014 он 06 сарын 28-ны өдөр Үндсэний соёл амралтын хүрээлэнд амжилттай зохион байгуулагдсан. Хүрэлцэн ирсэн хүн бүр монголын хамгийн урт зайдаснаас үнэгүй амталсан бөгөөд гэрэл зургаа монголын хамгийн урт зайдастай хамт татуулж, түүхэн үйл ажиллагааны гэрч болжээ. Энэхүү зайдас нь 333 метр урт байхаар тооцоолсноос 386,1 метр урттай бүртгэгдэн Монголын хамгийн урт зайдсаар түүхэнд бичигдсэн байна. Тус үйл ажиллагаан дээр 1000 гаруй хүн цугларсан байсан ба Монголын махны холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар зэрэг төр засгийн байгууллагуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.