Өглөөний мэнд, та бүхэндээ нүнжигтэй бууз хийхэд шаардлагатай түүхий эд болон түүний стандартыг танилцуулахаар бэлтгэлээ.


Сонгино. Дэлхийн дээр тариалагддаг гурван төрлийн сонгино байдаг ба үүнээс хамгийн өндөр хувийг (87%) шар сонгино эзэлдэг байна. Би ч бас хоол хүнсэндээ шар сонгино хэрэглэдэг ба дунджаар 5-7 см диаметртэй шар сонгино нь шүүслэг бөгөөд ааг ихтэй байдаг нь маханд маш сайхан амт оруулдаг.

Давс. Хоолны голлох орцуудын нэг бол давс ба нуурын давс нь их хэмжээний кали, магни, иод зэрэг олон төрлийн элемент агуулдаг учраас хүний бие организм дахь эрдэс бодисын хэрэгцээг бүрэн хангаж чаддагаараа цэвэршүүлсэн, чанамал цагаан давснаас илүү давуу талтай байдаг. Нуурын давсны амт нь харьцангуй зөөлөн тул буузны амт сайхан болгодог.

Мах. Махны сонголтыг зөв хийх нь та бидний хоол хүнсний амтыг тодорхойлох суурь болох юм. 18-20 кг-ийн дундаж жинтэй хонины гулуузнаас шүүслэг мах гардаг ба энэ нь хамгийн сайхан маханд тооцогддог. Харин үхрийн махны хувьд 105-110 кг-ийн дундаж жинтэй гулууз мах нь хамгийн сайнд тооцогддог ба хааны мах нь шүүслэг ихтэй байдаг тул ийм махаар хийсэн бууз шөл ихтэй сайхан бууз болдог.

Гурил. Сайхан буузны бас нэгэн гол түүхий эд бол цавуулаг өндөртэй гурил юм. Энэ нь бууз хийхэд маш тохиромжтой бөгөөд өнгө үзэмжийн хувьд ч сайхан харагддаг. Мах маркет ХХК 7 хоног тутамд бууз баншны гурилаасаа дээж авч, Стандартчилал хэмжил зүйн газраар итгэмжлэгдсэн дотоод хяналтын лабораторид сорилт аван, цавуулгийн түвшинг шалгаж, бууз хийхэд хангалттай цавуулагтай эсэхийг тогтоодог юм байнлээ.


Та бүхэн нүнжигтэй буузны амт шүүслэг махыг ааг ихтэй сонгино болон эрдэс бодисын агууламж өндөртэй зөөлөн амттай давсаар амтлаад цавуулаг ихтэй гурилаар хийх нь хамгийн сайхан амттай бас өнгө үзэмж сайтай бууз болдог талаар мэдлээ. Дашрамд дурдахад "Мах Маркет" ХХК-ийн Нүнжиг брэнд нь олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 стандартаар Монголд үйлдвэрлэгддэг цорын ганц мах, махан бүтээгдэхүүн ба энэхүү олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүний түүхий эдийн сонголт нь ийм байдаг юм байна.

Ер нь өдөр тутам хоол хүнсээ бэлтгэхэд бид дээрхи 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг шүү дээ. Тиймээс та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг хүргэсэн байх гэж найдаж байна.