Тавтай морилно уу!

Сайн байна уу, Avirmed Batsaikhan, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд:

Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл {{Туслаач}} гэсэн кодыг өөрийнхөө хэлэлцүүлгийн хуудас дээр байрлуулж болно. Хэн нэгэн таны асуултанд төд удалгүй хариулах болно. Тавтай морил!


Цагалбарын сар засварлах

Сайн байна уу? та өгүүллэгт сарыг бичихдээ жишээлбэл «5 дугаар сар» гэж их бичих юм. Дэс дугаарт салгаж бичдэг бөгөөд цаг хугацааны сарыг жишээлбэл тавдугаар сар эсвэл 5-р сар гэх мэтээр нийлүүлж бичдэг болохыг анхаарна уу. Танд амжилт хүсье. Хүндэтгэсэн Munkhzaya.E (talk) 06:44, 5 Дөрөвдүгээр сар 2022 (UTC)

Өгүүллэгийн агуулга засварлах

Сайн байна уу? Та олон тооны шинэ өгүүллэг нээж байгаа нь сайн хэрэг боловч зарим нэг анхаарах зүйлс байгааг энд цухас дурдах гэсэн юм. Өөр хэлний википедиагаас орчуулж оруулж байгаа бол тухайн хэлнийхээ чухал эх сурвалжийг хамтад нь оруулах хэрэгтэй байна. Мөн түүнчлэн өгүүллэгүүдийн эцэст байгаа ангиллыг нь бас хамтад нь оруулах, цаашлаад гадаад хүний нэрийг нэг бүрчлэн хаалтад хийж англиар нь оруулах шаардлагагүй болохыг анхаарна уу! Хэрвээ мэдэхгүй асуудал байгаа бол асуугаарай, би чадах хэмжээгээрээ хариулах болно. Хүндэтгэсэн Munkhzaya.E (talk) 06:14, 31 Тавдугаар сар 2022 (UTC)

Сайн байна уу, танд ахиад сануулъя, өгүүллэгүүд энд тэндээс орчуулж оруулж байгаа бол, тэндэх эх сурвалжийг хамтад нь оруулах, эс бөгөөс монгол хэлний ямар нэг цахим хуудаснаас авсан бол тэр эх сурвалжаа бичээрэй. Munkhzaya.E (talk) 08:57, 7 Зургаадугаар сар 2022 (UTC)

Сайн байна уу? Ихэнхи өгүүллэгээ орос, англи, польш хэл дээрх викигээс орчуулж байгаа юм. Эх сурвалж бичихгүй гээгүй шүү, яаж оруулдагийг мэдэхгүй байгаа юм аа. Шууд текст дотороо оруулах ёстой юу? Энэ талаар тодорхой зөвлөлгөө өгнө үү.

Тусламж:Эх сурвалж эхний ээлжинд эндээс ороод хараарай, холбоосоор нь бусад хэл рүү ороод дэлгэрүүлж үзээд нэмж хасах зүйл байвал бичээрэй. Хүндэтгэсэн Munkhzaya.E (talk) 08:58, 8 Зургаадугаар сар 2022 (UTC)