Тусламж:Эх сурвалж

Өгүүллийн агуулгад ашигласан материалын болон тухайн агуулгыг тэр чигээр нь эш татан авсан бол түүнийхээ эх сурвалжийг тэмдэглэн оруулах хэрэгтэй. Үүний тулд <ref> ба </ref> гэсэн тэмдэгтүүдийн хооронд бичиж буй агуулгын өгүүлбэр дотор оруулна. Энэхүү тэмдэгт нь тухайн үг эсвэл өгүүлбэрийн төгсгөлд дээр байрласан дөрвөлжин хаалт бүхий тоон утгыг харуулах (жишээлбэл[1]) бөгөөд өгүүллэгийн төгсгөлд холбоос болгон буцааж харуулдаг. Эш татан авсан хэсгийн гарчигт тогтсон нэршил байхгүй ч ихэнхдээ Эшлэл, Эх сурвалж гэх үгүүдийг хэрэглэж байна.

Эш татах хамгийн энгийн арга нь шинэ эдиторын хэрэглүүрийг доорхи байдлаар ашиглах:

Эх сурвалжийг тэмдэглэх

засварлах
Эх кодоор бичигдсэн текст (жишээ) Өгүүллэгт харагдах байдал буюу үр дүн

Монгол Улсад хэрэглэгдэх төрийн албан ёсны хэл нь монгол хэл юм.<ref>[https://legalinfo.mn/mn/detail/486 ''Монгол Улсын Хууль - Төрийн албан ёсны хэлний тухай.''] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Хандсан 2022 оны зургаадугаар сарын 8.</ref>

== Эх сурвалж ==
<references />

Монгол Улсад хэрэглэгдэх төрийн албан ёсны хэл нь монгол хэл юм.[1]

Эх сурвалж
  1. Монгол Улсын Хууль - Төрийн албан ёсны хэлний тухай. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Хандсан 2022 оны зургаадугаар сарын 8.