== засварлах

Сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар 1966 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 1984 онд Улаанбаатар хотын 3 дугаар дунд сургуулийг төгссөн. 1997 онд МХХ-ийн сэтгүүлзүйн дээд курс төгссөн. 1988 оноос Монгол телевизээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 25 дугаар суваг телевиз, ТВ-9 гэх мэт телевизүүдэд редактор, программын албаны дарга, Ардын эрх сонин, NEWS.MN мэдээллийн сайтуудад редактор, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүнчлэн ЭМЯ,ЭХЯ-д хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан.Одоо Халдварт өвчин судлалын Үндэсний төвд хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байгаа.

2008 оноос эрүүл мэндийн сэтгүүлзүйн Оюуны дархлаа ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа.