neesen huudasnuudaa tohiroh angilald oruulj baih heregtei bna. emh zambaraagui baival tavisan medeelel chin oldohgui

Ангилал оролдохгүй байх

засварлах

Тохируулаад нэмээд янзлаад тавьсан зүйл дээр ангилал нэмвэл болно засах шаардлагагүй. Monwiki элдэв зүйлээ нэмж болно солих хэрэггүй. Бусдын хөдөлмөрийг хүндэл. Ардын зүтгэлтэн болсон бол Гавьяат нь хэлэгдэхгүй орхигддог. Ангиллууд олон тоо дээр байгаа.

Сайн уу. Таны хувь нэмэрт талархаж байна. Би MongolWIKI админ байна аа. Ангиллын нэрсийг ганц тоон дээр болгож байгаа. Тиймээс эмхэлж цэгцэлж буй ангиллыг дахин бүү замруулаарай.--103.229.123.249 12:02, 8 Хоёрдугаар сар 2015 (UTC)Reply

ангиллууд

  1. олон тоон дээр байх ёстой аль ч хэл дээр.
  2. БНМАУ болон Монгол Улс 2 субъект тусдаа ойлголт тиймээс Зөвхөн цолоор нь нэрлээд байна. /Ардын Жүжигчид гэсэн ангилал байгаа, учир нь тэдгээр хүмүүсийн талаас илүү нь БНМАУ-ын Ардын Жүжигчин, үлдсэн нь Монгол улсынх нийлээд энэ ангилалд багтана. Албан ёсны баримт нь ийм учраас тэгсэн болохоос надад тэгж санагдахаар нь ингэж ангилаагүй/
  3. Ардын Жүжигчин цол авсан хүн Ардын Зүтгэлтэндээ л харъяалагддаг. Хэдийгээр гавьяат жүжигчин ч гэсэн түүнийг нь хэлдэггүй. Энэ нь ижил нэртэй багш болон эмчид адил.
  4. Би юм нэмж засч сайжруулж байгаа гэж ойлгож байгаагаас замруулаагүй, чи самууруулж байна гэж үзэж байна.
  5. Монгол хэлэнд уугуул нутаг суугуул нутаг гэдэг албан ёсны хэллэгтэй. Бичиг баримтанд Үндсэн захиргаа гэдэг. Тиймээс Улаанбаатарын уугуул гэсэн ангиллыг олнхи хэрэглэснийг үргэлжлүүлж байгаа. Өөр олон янзаар ангилсныг нэгтгэсэн байгаа. Ангиллуудаа нэгтгэх нь бидэнд чухал байна.
  6. Харин аймгуудын уугуул иргэдээр ангилах нь зөв өө. Тэр аймгийн уугуул энэ аймгийн уугуул гээд ангиллуудыг нь нэмнэ биз.
  7. Хамтраад хийвэл татгалзах зүйлгүй.
Ангиллыг эмх цэгцтэй болгох, ангиллын сүлжээг тааруулах дээр санаа нэг байна. Тийм ч учраас өдгөө таны хийсэн ангилалтай зөрөлдөв. Аль ч хэл дээр олон тоон дээр байна гэj ongots bodjee. Монгол хэл өөрөө өвөрмөц, хосгүй. Ялангуяа англи, орос гэх мэт энэтхэг-европ төрлийн хэлнээс олон тоо, ганц тооны хувьд эрс өөр зүй зарчимтай. Англи, орос хэлэнд 2 ш болчиход л олон тоон дээр бичдэг. Тиймээс юм л бол олон тооны үгсээр анги төрлийнхөө нэрийг нэрлэсэн байх нь таарна. Харин монгол хэл бол үүний эсрэг зарчимтай. Хоёр бүү хэл 100, 1000 хонь байсан ч эзэн хүн Манай хонь тавлаг сайхан идээшилж байна гэж хэлнэ, бодно. 10, 10 сая цэрэг цэрэг байсан ч Монголын цэрэг байлдан дагуулжээ гэж бичнэ. Олон хүн, олон анги гэх мэтээр Анги, төрөл, түүвэр гэх мэт үгс ороход л олон тооны нөхцөл хэрэглэхгүй болдог. Тиймээс Ангилал: гэсэн үг орсон тохиолдолд олон тоо хэрэглэж болохгүй. Мөн ч хэрэглэх нь тун зохимжгүй, буруу үр дагавартай байна. --MongolWiki (talk) 05:00, 9 Хоёрдугаар сар 2015 (UTC)Reply
Уугуул гэсэн үгний тухайд Я.Цэвэлийн зохиосон Монгол хэлний тайлбар тольд ороогүй, түүнээс хойш үүссэн шинэ үг. Тиймээс яг хэрэглэж болох эсэх дээр хэл бичгийн эрдэмтний ном, бүтээлийг шаардаж байна аа. Тиймээс хал балгүй төрсөн гээд явья. --MongolWiki (talk) 05:14, 9 Хоёрдугаар сар 2015 (UTC)Reply
Уугуулын хувьд тэгье ээ. төрсөн гэе

Төрсөн болоод нас барсан ангилалын тухай

засварлах

Бид хүссэн хүссэнээрээ ангилаад олон ангилал болцгоогоод байна. Ихэнх нь албан ёсны хэллэг буюу /бичиг баримт дээр/ төрсөн огноо, нас барсан огноо гэдгээс үүдсэн дараах ангиллыг хэрэглэцгээж байна. Тиймээс бүгдээрээ

/Ангилал:. . . . онд төрөгсөд/ - жишээлбэл 1961 онд төрсөн бол /Ангилал:1961 онд төрөгсөд/ гэж,
/Ангилал:. . . . онд нас барагсад/ - жишээлбэл 1961 онд нас барсан бол /Ангилал:1961 онд нас барагсад/ гэж ангилцгаавал их зүгээр байна аа.
Бие биеэ хүндэтгэн хүчээ нэгтгэцгээе.

Википедиа болон бусад монгол сайтад гадны хэлний нөлөө маш их. Хэрвээ олон тоогоор анги төрлийн нэрийг нэрлэнэ гэвэл гадны хэл бичгийн зүйг сохроор дагасан, монгол хэлнийхээ зүйг бодож амжаагүй байгааг тунгаан бодоорой. Гадаад хэл олон тооны нөхцөлөө маш анхаардаг учраас хэрэглэхэд хялбар -s, -ы болж зохицсон байдаг. Монгол хэл угийн тийм зохицол байхгүй. -д, -с, -ууд, -үүд, -нууд, -нүүд, -чууд, -чууд. Олон янз, 3-4 үсэг орсон урт--MongolWiki (talk) 05:05, 9 Хоёрдугаар сар 2015 (UTC)Reply

Англи викигээр жишээлэхэд births, deaths гээд тав таван үсэгтэй товч тодорхой, тэгш хэмтэй. Гэтэл монгол хэлнээ төрсөн, нас барсан гэж тэгш хэмгүй, урт богино махчлан буулгах нь буруу. Монгол хэлэнд үхснийг хэлэх маш олон үг бий нас барах, нас нөхцөх, бурхан болох, өөд болох, талийх, өнгөрөх, тэнгэрт одох, алуулах, үхэх, таалал төгсөх. Уг нь ... онд үхсэн л гэх ёстой. Гэвч бас цээр бодъё. Нас барахын тухайд өвгөн, эмгэн болоод жамаараа хальж буй хүнийг хэлдэг. Хэрвээ залуу насандаа зуурдын гайгаар өнгөрвөл нас нөхцөх гэнэ. Тиймээс ерөнхий тохиолдолд нас барсан гэсэн үгээр ангилал хийхэд монгол хэлээ буруу хэрэглэх, түгээж хэрэг болж байгаа юм. Тиймээс цаг хугацааны хувьд зөрөөгүй, цээр бодсон, харьцангуй товч, төрсөн өнгөрсөн. 6 болон 8 үсэг. Тийм л үгээр ангиллаа нэрийдэх нь зөв юм. Монгол хэл талаасаа. Учрыг тунгаахыг хүсье. Хүндэтгэсэн. --MongolWiki (talk) 05:11, 9 Хоёрдугаар сар 2015 (UTC)Reply
Үүнийг бас чинийхээр болъё. Тунгааж үзээд хүндэтгэсэн Ялалт47