Чингис хаан тэргүүн зэргийн одонгийн тухай

засварлах

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгийн тухай

“Чингис хаан” одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Тус одонг хамгийн анх Монгол Улс анхны Ерөнхийлөгчдөө дараа жил буюу 2005 онд гардуулж, улмаар нийт 14 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 13 нь хувь хүн, нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчин байв. “Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.

Тус үндэслэлд заахдаа:

1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд.

2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн.

Шагналын тоо:

“Чингис хаан” одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд олгох хязгаартай ч энэ жил 2 хүнд олгохоор шийдвэрлэсэн.

Шагналыг дагалддаг урамшуулал:

Одон хүртэгч нь Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдана.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

Одон хүртэгчийг алдаршуулах нь:

Одон хүртэгчийн хөрөг зургийг Ёслол хүндэтгэлийн баганат танхимд хүндэтгэлтэйгээр байршуулна.

Одон хүртэгчийн амьдрал, ажил үйлс болон Чингис хааны одон хүртэж буй ёслолын ажиллагааны торгон агшинг харуулсан 30-50 минутын хөрөг нэвтрүүлгийг бэлтгэж 3-аас доошгүй телевизээр 3-аас доошгүй удаа цацах, 1 хэвлэлийн нүүр хэмжээ бүхий сурвалжлага, эссе, өгүүллийг орон даяар тараагддаг 3-аас доошгүй өдөр тутмын хэвлэлд нийтлүүлэх зэргээр алдаршуулна.

Энэ журмын 5.4-т заасан хөрөг нэвтрүүлэг, сурвалжлага, эссе, өгүүллийн эх, үндсэн хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгална.

Одон хүртэгч, эсхүл түүний өв залгамжлагч нь хүсвэл Одон хүртэгчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор уг одонг батламжийн хамт Үндэсний түүхийн төв Музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна. MONTSAME Agency (talk) 10:25, 23 Арваннэгдүгээр сар 2022 (UTC)Reply

Чингис хаан одон

засварлах

Чингис хаан одон гэсэн нэртэй өгүүлэл байгаа учраас ямар нэг юм нэмье гэвэл үүн дээр нэмнэ үү. Одоогоор Чингис хаан тэргүүн зэргийн одон хуудсыг хоосолж, Чингис хаан одон руу чиглүүллээ.

Бас The Supreme Decoration of the Mongolian State, the Order of Chinggis Khaan гэсэн өгүүлэл нь англиар тул устгав. Англи хэлний Вики дээр ч гэсэн en:Order of Genghis Khan гэж байгаа тул тус өгүүллийг засаад мэдээ нэмж болно. chinneeb 22:36, 23 Арваннэгдүгээр сар 2022 (UTC)Reply