All rights reserved -> Creative Commons засварлах

Википедиад хувь нэмэр оруулж байгаад баярлалаа. Та блогоосоо мэдээлэл оруулж байгаа юм байна. Тус блог дээр "All Rights Reserved" гэсэн болохоор таны өмчийн, copyrighted мэдээлэл болж байгаа юм. Википедиа нь чөлөөт агуулгыг л хүлээж авдаг тул та блогынхоо copyright-н тэмдэглэгээг Википедиагийн ашигладаг Creative Commons Attribution-ShareAlike лиценз болгож өөрчлөнө үү. Хүндэтгэсэн, --chinneeb-яриа 05:38, 25 Есдүгээр сар 2010 (UTC)Reply


Таны чухам юун тухай ярьж байгааг сайтар ойлгож чадсангүйэ. Та дахин тайлбарлаж өгнө үү.

Википедиа нь чөлөөт лицензтай юм л даа. Өөрөөр хэлбэл дотрох агуулгад нь зохиогчийн эрх гэсэн юм байхгүй, ямар нэг хувь хүн, байгууллагын өмч биш. Таны оруулж байгаа мэдээллийн хувьд "All Rights Reserved" гэсэн байгаа бөгөөд таны зохиогчийн эрхтэй, таны өмч гэсэн үг. Энэ нь Википедиад тохирохгүй гэсэн үг. Засвар хийх талбар бүрийн доор "By saving, you agree to irrevocably release your contribution under the Creative Commons Attribution/Share-Alike License 3.0 and the GFDL. You agree to be credited by re-users, at minimum, through a hyperlink or URL to the page you are contributing to. See the Terms of Use for details. " гэсэн байдаг шүү дээ. Иймд та өөрийнхөө блогийг, цаашилбал блог дээрх мэдээллээ зохиогчийн эрхгүй, Creative Commons лицензтай болгооч гэсэн юм. --chinneeb-яриа 07:15, 25 Есдүгээр сар 2010 (UTC)Reply

Хэхэ харин тэрийг чинь л асуугаад байна, Chinneeb ахаа. Харин яаж блогоо тийм лицензтэй болгох вэ? Ядаж байхад энэ Банжиг гэж авах юм алгаа, байсхийгээд л таг болчихын. Мэдсэн бол арай өөр юман дээр блог нээдэг байжээ. Бас нээрээ, яаж википедиад зураг upload хийх вэ?


Харин тийм байна, Банжиг орохгүй байна. Би ч Банжигийн блогийн интерфэйсийг мэдэхгүй л дээ, Google Cache-г харахад About this Blog гэсэн хэсэгт Creative Commons гэсэн бичиг тавьж болох л байх. Зургийн хувьд зүүн талбарт байгаа файл оруулах гэсэн хэсэгт оруулаад зааврын дагуу зураг, файл оруулж болно. Ер нь ихэнх зургаа Wikimedia Commons-с авсан нь амар байдийм дөө, шууд л тавьчихаж болдог. PS. Та бараг надаас ах байхөө хэхэ --chinneeb-яриа 07:34, 25 Есдүгээр сар 2010 (UTC)Reply

Хэй энэ мэдээний ард байгаа нэмэх хасах ногоон улаан тоонууд ямар учиртай эд вэ? Оноо юмуу

Ямар? Гарын үсгийг хэлж байна уу? --~~~~ гэхээр хэрэглэгчийн нэр, огноо гарч ирдэг --chinneeb-яриа 08:29, 25 Есдүгээр сар 2010 (UTC)Reply

Бишээ мэдээнүүдийн ардах (+3,075) (-1,023) (+2) гэх мэт ногоон улаан тоонууд ямар учиртай юм болоо л гэж

Оруулсан тэмдэгтийн тоо. --chinneeb-яриа 14:02, 25 Есдүгээр сар 2010 (UTC)Reply

Тийм үү хэхэ, бүр хасах тоонууд байналээшдээ -11,000 нтр гээд, за за тэр ч яахав. ТОМООС ТОМ амжилтыг хүсье хөгшөөн, ийм буянтай сайн үйл хийж байгаад тань талархал илэрхийлж байна. Бурхан таныг ивээг!!! Bueno Fortuna

Хэхэ, баярлалаа. Таньд ч гэсэн дээрх бүгдийг ерөөе. --chinneeb-яриа 14:42, 25 Есдүгээр сар 2010 (UTC)Reply