Чойбалсан (хот)

(Хэрлэн сум (Дорнод)-с чиглүүлэгдэв)

Чойбалсан (ᠴᠣᠶᠢᠪᠠᠯᠰᠠᠩ, 1941 оноос өмнө Баянтүмэн) — Монгол улсын наран мандах зүгийн хязгаар Дорнод аймгийн засаг захиргааны төв, 4 түм гаруй хүн амтай хот. Энэ үзүүлэлтээр улсдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дараа орох Монгол улсын томоохон хот. Аймгийн нийт хүн амд аймгийн төвийн хүн амыг харьцуулсан байдлаараа хамгийн томд орох бөгөөд энэ үзүүлэлт 55,9 хувьд хүрч бусад аймгаас хол тасардаг байна. Үүний шалтгаан нь, социализмын үеэс зонхилох салбараар нь Монгол улсыг 'мал аж ахуй - аж үйлдвэрийн орон' гэж байхад Дорнод аймаг ганцаараа 'аж үйлдвэр - мал аж ахуйн' аймаг гэж нэрлэгдэтлээ өндөр хөгжсөн үйлдвэрийн салбартай холбоотой. Үүний жишээ гэвэл, улсдаа том бөгөөд ховор үйлдвэр болох Мах комбинат, Хивсний үйлдвэр, Силикат тоосгоны үйлдвэр, Ноос угаах үйлдвэр зэрэг байлаа. Мөн аймгийн төвүүдээс цор ганц өөрийн гэсэн цахилгаан дулааны үйлдвэрлэгчтэй нь бөгөөд энэ үүргийг 1968 онд байгуулагдсан Чойбалсан хотын Дулааны цахилгаан станц гүйцэтгэдэг. Уг станцаас хөрш Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангаад зогсохгүй төвийн эрчим системд ч холбогдож эрчим хүч боломжтой байгаа. Бусад аймгийн төв, сумдтай харьцуулахад зохимжгүй ч гэсэн засаг захиргаат нутгийн хувьд албан хэрэгт Хэрлэн (ᠬᠡᠷᠦᠯᠦᠨ) сум гэж бичигдэнэ.

Чойбалсан
ᠴᠣᠶᠢᠪᠠᠯᠰᠠᠩ
Хэрлэн сум
ᠬᠡᠷᠦᠯᠦᠨᠰᠤᠮᠤ
Чойбалсан дахь Хэрлэн гол дээгүүрх гүүр (1972 онд авсан зураг)
Чойбалсан дахь Хэрлэн гол дээгүүрх гүүр (1972 онд авсан зураг)
Чойбалсан, Монгол
Чойбалсан
Чойбалсан
Солбицол: 48°04′42″N 114°32′06″E / 48.07833°N 114.53500°E / 48.07833; 114.53500
Улс Монгол
Аймаг Дорнод
Газар нутаг
  Нийт281 км2 (108 бээр2)
Өндөр
747 м (2,451 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 47,270
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Бүсийн дугаар+976 (0)158
Вэб сайтwww.dornod.gov.mn

Товч түүх

засварлах

Анх 1821 онд халхын Сэцэн ханы удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг энд барьж байгуулсан. Богд хаант Монгол улсын үеэсбуюу 1911 оноос 1922 оныг хүртэл Ачит бэйс Тогтохын хошууны төв болж дорнод Монголын шашин, худалдаа, аж ахуйн томоохон төвүүдийн нэг байжээ. Ардын хувьсгалын дараа 1923 онд Баянтүмэн хан уулын хошууны төв, 1931 оноос Дорнод аймгийн төв суурин болжээ. Улмаар Баянтүмэн 1938 онд хотын зэрэг олж, 1941 оноос нам, төрийн тэргүүний нэрээр "Чойбалсан" хэмээн тогтсон.[1]

Газар зүй

засварлах

Чойбалсан хот улсын нийслэл Улаанбаатараас 670 км зайд, Хэрлэн голын хөвөөн дээр оршино. 2015 онд нийслэлтэй хурдны замаар холбогдсон.

Чойбалсангийн оршин суугчын тоо (1994-2009)[2][3]
Он 1994 2000 2003 2006 2009
Хүний тоо 45,490 41,714 36,142 39,500 40,439

1956 онд байгуулагдсан Чойбалсан нисэх буудал (COQ/ZMCD) нь 1 нисэх зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй.

Энд төрсөн хүн

засварлах

Лавлах бичиг

засварлах