Баяраагийн Наранбаатар

Баяраагийн НаранбаатарДэлхийн АШТ-ий мөнгө (2007), хүрэл (2005) медальт Монгол Улсын чөлөөт бөхийн 55 кг жингийн тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин.

Баяраагийн Наранбаатар
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй чөлөөт бөх барилдаанаар
Монгол УлсМонгол Улс Монгол Улс -ыг3 төлөөлж
Дэлхийн АШТ
Хүрэл Будапешт 2005 55 кг
Мөнгө Баку 2007 55 кг
Азийн АШТ
Мөнгө Тегеран 2004 55 кг
Зуны Универсиад
Алт Измир 2005 55 кг

Намтар засварлах

Монголын бөх Баяраагийн Наранбаатар 1980 оны 3 сарын 11 (1980-03-11) (44 настай)-нд БНМАУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Аав нь Төв, ээж нь Дорнод аймгийнх, хоёул цэргийн газрын эмч хүмүүс байв. Тэднийх олон газар нүүж суусаар сүүлдээ Хан-Уул дүүрэгт Биокомбинатын хажууд төвхнөсөн гэдэг. Сурагч Наранбаатар 1994 оноос Хөдөлмөр нийгэмлэгийн Намшир багшийн бөхийн секцэнд элссэн. Хожмоо Баттулга багшийн удирдлаганд бөхөөр хичээллэдэг болсон.[1][2] 1997 онд Нийслэлийн 10-р дунд сургуулийг төгсөж, 2003 онд УБИС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.[3]

Наранбаатар 2002 онд Иранд болсон Тахтийн нэрэмжит тэмцээн, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээнд дараалан түрүүлсэнээр олонд танигдсан. 2003 оноос хойш улсаа төлөөлөн ДАШТ-д олон удаа оролцсон. 2005 оны ДАШТ-д хүрэл медаль хүртэв. Сүүлийн арваад жилийн дотор дэлхийгээс медаль хүртсэн Монголын эрэгтэй чөлөөт бөх гэвэл Пүрэвбаатараас хойш Мандахнаран хүртэл Наранбаатар л ганцаар байсан юм. Хоёр жилийн дараа 2007 оны ДАШТ-д эхний гурван даваанд Гүрж, Турк, Сирийн учраагаа ялаад, хагас шигшээд Беларусийн Ризван Гажиевийг (2-0, 1-1, 1-1) дийлж, алтын төлөө Оросын Бесик Кудуховыг (0-3, 1-1, 0-0) баралгүй мөнгөн медаль дээр буусан.[4] Наранбаатар гурван удаа (2004, 2008, 2012) олимпод барилдаж өнгөрсөн. Түүнээс гадна 2004 оны Азийн АШТ-аас мөнгөн медаль, 2005 оны Дэлхийн оюутны их наадам (Универсиад)-аас алтан медаль хүртэж байлаа. УАШТ-ын 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай.[3]

ДАШТ-аас медаль шүүрсэн Наранбаатарыг 2005 онд төрөөс Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнаж алдаршуулжээ.

Иш баримт засварлах

  1. "МУГТ Баяраагийн Наранбаатар". Archived from the original on 2017-04-18. Retrieved 2012-11-15.
  2. Гавьяат тамирчин Б.НАРАНБААТАР: Эгч ээ, мөнгө байхгүй, ЧимхчиХ
  3. 3.0 3.1 Баяраагийн Наранбаатар[permanent dead link]
  4. 2007 оны Бөхийн төрлүүдийн ДАШТ-ын дүн