Хэлэлцүүлэг:Челси (хөлбөмбөгийн баг)
Клуб гэдгийг баг болгон өөрчилж байгаад учирлах нь
засварлахUser:Danzanjamts Хуудсуудыг дахин зөөж байгаад гүнээ хүлцэл өчье. Гэхдээ та зөөхөөсөө өмнө хэлэлцүүлэг явуулж үйлдэл хийж байх хэрэгтэй байна.
Клубийн тогтолцоогоор хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүд явагддаг гэдгийг та бид бүхэн мэдэх билээ. Клуб гэдэг хөлбөмбөгийн спортын тухайдад онолын хувьд баг гэдэг үгийн утгад дөхөж очих боловч салангид байх юм. Хөлбөмбөгийн Челси клуб бол баг биш гэж хэлэх гэж байгаа юм биш шүү. Team-баг, club-клуб гэж байдагчлан хэлний хувьд ч тэр хөлбөмбөгийн спортын дүрмийн хувьд ч тэр хуучин хэвэнд оруулсан нь дээр.
Испаний шигшээ баг, Челси баг гээд хамтад нь бичвэл спорт анхлан сонирхогч хүүхдүүд, насанд хүрэгчид хэн бүхэн аль аль нь дэлхий аваргын тэмцээн, лигийн тэмцээнд оролцдог гэсэн ойлголт бууж болох юм гэдэг утгаар баг, клуб гэдэг үгийн аль ч улс орон бүхий л хугацааны туршид хэрэглэсээр ирсэн байна. Бидний тохиолдолд ч ингэх нь зөв. Гольфийн спортод ч клуб гэдэг байнга явагддагтай адил шүү дээ. Цаашид клуб гэдэг үгэн дээрээ тогтоцгооё. User:Danzanjamts18:26, 24 Долоодугаар сар 2010 (UTC)
- Аргументийг чинь ойлгож байна, гэхдээ би хувьдаа монгол үгсийг дэмжиж байна, тэгээд ч өдөр тутмын ярианд баг-г илүү хэрэлэдэг байж болох юм (миний харж байгаагаар). Ингэхэд бүх зүйл дээр хэлэлцүүлэг явуулъя гэсэн бол "э"-нүүдийг яагаад "е" рүү шууд зөөв? --chinneeb-яриа 18:32, 23 Долоодугаар сар 2010 (UTC)
- Цаашид таны "клуб" гэдэг үгийг эх хэлээрээ "баг" болгон хэрэглэх саналыг тууштай бүрэн дэмжиж мөрдлөг болгож байя. (клуб-баг учир зүйг нь хэн бүхэн ойлгоно байх аа)
"э"-нүүдийг яагаад "е" болгосон тухайдад Загвар:Английн Премьер лигийн хэлэлцүүлэг дээр онцолсоныг уншсан байх аа, та. Cанал нэгдье!