Хэлэлцүүлэг:Монгол Улсын Ерөнхий Сайд

Latest comment: 15 жилийн өмнө by 124.158.69.255 in topic Хатанбаатар Магсаржав

Энэ жагсаалтаас Туяаг хасвал дээр бишүү.Ganbat

Ерөнхий сайдуудын жагсаалтын талаар

засварлах

Энэ жагсаалтын сүүлчийн багана нь Харъяа нам гэсэн толгойтой юм байна. Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ харъяалагдаж байсан намыг нь бичих юм уу, одоо харъяалагдаж байгаа намыг нь бичсэн нь дээр үү. Ganbat 09:21, 28 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)Reply

Ерөнхий сайд байхдаа харьяалагдаж байсан нам нь дээр байх. --Чинээминий яриа 10:33, 28 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)Reply
Чинээтэй санал нэг байна. Гэхдээ бас нэг зүйл гэвэл харьяалагдаж байсан нам эсвэл эвсэлийг нь бичвэл яасан юм бэ? Тухайлбал М.Энхсайхан Ерөнхий сайд байх үедээ ардчилсан холбоо эвсэлээс нэр дэвшин гарч ирж байсан. Ц.Элбэгдорж 2004 онд Эх орон ардчилал эвсэлээс байсан санагдана. Билгүүн 08:21, 29 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)Reply

Хатанбаатар Магсаржав

засварлах

Хатанбаатар Магсаржав монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй санагдах юм. Харин шанзав хэмээх Гончигжанцангийн Бадамдорж гэх лам хүн Т.Намнансүрэнгийн дараа ерөнхий сайд болсон гэж Баабарын "Нүүдэл Суудал" I ботид байна. Дараах линкээс бас олж харж болох нь: [1].--Ganbat 03:11, 30 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)Reply

Шанзав Г.Бадамдорж 1919 оны 5 сараас 11 сар хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байсан нь үнэн. Харин Төрийн ордонд байдаг ерөнхий сайд нарын зураг дунд түүний зураг байдаггүй юм шиг байна лээ. Улсаа Хятадад худалдсан гэж үздэгтэй холбоотой ч байж магадгүй, би л хувьдаа түүнийг ерөнхий сайд нарын жагсаалтад оруулах ёстой л гэж бодож байна. Хатанбаатар Магсаржавын хувьд Барон Унгерний сэргээсэн хаант засгийн ерөнхий сайд байсан бололтой. --Zorigt 09:07, 7 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)Reply

Төрийн ордон дахь зурагт Хатанбаатар Магсаржавын зураг байхгүй оронд нь Шанзав Г.Бадамдоржийн зураг байдаг юм билээ. --124.158.69.255 12:00, 26 Хоёрдугаар сар 2009 (UTC)Reply

МАХН 1924 онд л байгуулагдсан.

засварлах

1924 он хүртэл Ардын нам, Түшмэдийн нам, Ноёдын намын гишүүд л Засгийн газрыг толгойлж байсан. Үүнийг ялгаж салгаж өгөх хэрэгтэй байна. --ОригМонгол 06:35, 11 Есдүгээр сар 2008 (UTC)Reply

Return to "Монгол Улсын Ерөнхий Сайд" page.