Хунжоу (манж: ᡥᡠᠩᠵᡝᠣ, галиг: hungjeo) (1712 оны 1 сарын 5 – 1770 оны 9 сарын 2) нь манжийн Чин гүрний Найралт төв хааны агь, хошой хэ чин ван юм.

хошой хэ чин ван Хунжоугийн хөрөг

Товч тойм

засварлах

Тэрбээр Чин гүрний айсингиоро овгийн Найралт төв хааны Гэн овогтой Чүньцюэ хуангүйфэй хатнаас 5-р агь болж мэндэлсэн. Түүний эх нь дотоод хэргийг бүгд шийтгэх яамны (ᡩᠣᡵᡤᡳ
ᠪᠠᡳᡨᠠ ᠪᡝ
ᡠᡥᡝᡵᡳ
ᡴᠠᡩᠠᠯᠠᡵᠠ
ᠶᠠᠮᡠᠨ
) сайд Гэн Дэжингийн охин. 1733 онд Шяожиншянь хатан өргөмөл хүүгээ болгож авсны дараа, хошой хэ чин ван (манжаар: ᡥᠣᡧᠣᡳ
ᡥᡡᠸᠠᠯᡳᠶᠠᡴᠠ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
; хятадаар: 和碩和親王) цол хүртсэн.

Авааль хатан: Хэгон чин вангийн хатан, Ужаку овогтон (和恭亲王福晋 烏扎庫氏). 6 агь 1 охин төрүүлсэн.

  • 1-р агь Ёнин (永瑛; 1731 – 1732),
  • 2-р агь Хэчинь чин ван Ёнби (和勤親王 永璧; 1733 – 1772)
  • 1-р гэгэ Хэвань хошой гүнж (和碩和婉公主; 1734 – 1760): 1751 онд баарин хошууны Дэлэг тайжтай хуримласан.
  • 4-р агь Ёнбин, улсын түшээ жанжин (鎮國將軍 永瑸; 1735 – 1799)
  • 5-р агь (1739 оны 1 сарын 14 – 1739 оны 6 сарын 20)
  • 7-р агь Ёнкүнь, найман хувьд оруулсангүй улсад туслагч гүн (不入八分輔國公 永琨; 1743 – 1803)
  • 8-р агт Ёнзэн (永璔; 1745 – 1768)

Хоёрдугаар хатан, Жангия овогтон (側福晉 章佳氏), 1 агь төрүүлсэн.

  • 3-р агь (1734 – 1734)

Гуравдугаар хатан, Цүй овогтон (側福晉 崔氏)

  • 6-р агь Ёнхуань, улсын түшээ жанжин (鎮國將軍 永瑍; 1740 – 1783)