Хулхит
Хулхит (орос «сера», халимаг чихний «хулхи»[4] үгнээс гаралтай хал. Хулхт; Орос: Хулхута) — ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Яшкуль хошуу (Яшкулин район)-ны Хулхит сум (Хулхт селән)-ын төв, 354 хүнтэй гацаа.
Хулхит
Хулхута | |
---|---|
Бусад галиглал | |
• Халимаг | Хулхута |
Улс | Орос |
Холбооны субъект | Халимаг |
Засаг захиргааны тойрог | Яшкуль хошуу |
Сум | Хулхит сум |
Хүн ам | |
• Нийт | 503 |
Цагийн бүс | UTC+3 (Moscow Time [2]) |
Шуудангийн код[3] | 359160 |
OKTMO ID | 85654470101 |
Түүх
засварлахДэлхийн хоёрдугаар дайны үед Германд эзлэгдсэн байсан Хулхитад 1942 оны 11-р сарын 21-нд галын шугам байрлаж, хүчтэй дайлалдаан болсноор ЗХУ-ын 214 баатар төрж, хэдэн мянган эрс амиа алдаж байв.[5][6][7] Энд цуглан бүрдсэн 28-р арми Сталинградыг чөлөөлж Берлин хүртэл давшихдаа Прагыг бас чөлөөлжээ.[8] Тиймээс ч жил бүрийн Ялалтын баярын өмнөх өдөр энд эргэн дурсах өдөрлөг болдог. 1973 оны 8-р сард Хулхитын хонины сангийн аж ахуй байгуулагдаж байв.[9]
Газар дайд
засварлахХулхит гацаа аймгийнхаа төв Яшкуль суурингаас дорно зүгт 82 километр зайд оршдог. Астрахань хотоос 120 км зайтай. Астрахань - Элст - Ставрополь шугамын улсын ач холбогдолт А-154 цардмал зам гацааны яг голоор нь дайран гардаг.
Дурсгалт зүйл
засварлах28-р армийн энд ясаа тавьсан цэргүүдийн дурсгалд зориулан 1982 онд босгосон дурсгалын хөшөөт цогцолбор гацаанаас баруунш 2 километр явахад таарна.
Эшлэл
засварлах- ↑ Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
- ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
- ↑ хулх
- ↑ "«На страже воздушных рубежей»". Archived from the original on 2013-07-28. Татаж авсан: 2012-11-08.
- ↑ 3. Освобождение оккупированных улусов. Начало ликвидации тяжелых последствий оккупации « Сайт об Истории Калмыкии[permanent dead link]
- ↑ Хулхтд ончта байр болв[permanent dead link]
- ↑ по дорогам войны[permanent dead link]
- ↑ Яшкуль: История