Хорон сэтгэл
Хорон сэтгэл гэдгийг хорон санаа гэж болох бөгөөд муу зүйл хийхийг хийлгэхийг, байх, болохыг болгохыг хүсэх явдал юм.
Сэтгэл судлалаар гутранги үзлийн сэтгэлийн хөдөлгөөнд багтдаг.
Төсөөтэй утга
засварлахатхаг сэтгэл, хорон санаа, хорон муу санаа, хорон муу сэтгэл, муу санаа, хорон муу сэтгэл, хорт сэтгэл, нүгэлт бодол, хилэнцэт бодол
Шашны тайлбар
засварлахБуддын шашнаар бол сэтгэлээр үйлдэх гурван нүгэлд багтдаг. Бусдын хорлол хийгээд сэтгэлд үл нийцэх үйлдэлд тэсвэрлэлгүй өс хонзон санан хорсох, зодож нүдэх, хүлж боох тэр байтугай алах санаа өвөрлөх зэрэг хорон сэтгэлдээ бүрэн автахыг хэлнэ.
Библи Сургаалт үгс 21:10 "Хар санаатны сэтгэл хорон мууг маш их хүснэ. Хөрш нь түүний нүднээс энэрлийг олж харахгүй" гэжээ.