Хомбороо хаях (тоглоом)
Хомбороо хаях хүүхдүүд нэг, хоёр, гурван шагайгаар хаяж тоглодог. Ингэхдээ дор дурдсан оноог авахыг хичээнэ. Гурван хонь буюу гурван ямаа буувал хоёр оноо, хоёр хонь, нэг морь буувал нэг оноо, хоёр морь нэг хонь буувал нэг оноо тус тус болно. Хэн эхэлж таван оноо авсан нь таван оноогоо жар гэж хэлээд гурван шагайгаар орхитол дээрх журмаар хоёр оноо авбал жаран оноо авсан болж хождог. Хэрэв хоёр оноо авч чадахгүй бол тоглоом дахин шинээр эхэлнэ. Тогтоосон тооноос оноо нь хэтэрвэл "шатсан" гэж тэр хүүхэд шинээр оноогоо эхэлж тоглох болдог. Энэ тоглоомын нэр Сүхбаатарын Асгатад "бөмбөр хаях", Булганы Хангалд "хомбороо", Хөвсгөл, Дорнод болон Хэнтийн Галшард "хомбороо хаях" гэж нэрлэдэг.
Ашигласан материал
засварлахС.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 367