Хойд Газар (Орос: Северная Земля) нь Хойд мөсөн далайд орших Оросын Холбооны Улсын эзэмшлийн олтриг юм. Нийт талбай нь 37,000км2 орчим. Красноярскийн хязгаарт хамаарна. Арктикийн судалгааны баазыг эс тооцвол хүн амьдардаггүй.

Хойд Газар олтриг
Хойд Газар олтриг

Хойд өргөргийн 78-81, дорнод уртрагийн 90-106 хэмийн хооронд байрладаг.

Өмнө талаараа 60км өргөнтэй Вилькицкийн хоолойгоор Таймырын хойгоос тусгаарлагддаг. Баруун талд нь Карын тэнгис, зүүн талд нь Лаптевын тэнгис бий.

Дэлхий дээр хамгийн сүүлд нээгдсэн олтригт тооцогддог. 1913 оны 4 сард Б.Вилькицкий тус олтригийг нээж, 2-р Николай арал хэмээн нэрлэхдээ ганц том арал гэж бодож байсан аж. 1930-1932 онд Г.Ушаков нарийвчилсан судалгаа хийж, Шинэ Газар хэмээн нэрлэсэн түүхтэй.

Цагийн бүс

засварлах
 

Тус бүс нутаг нь Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст багтах бөгөөд зуны цагийн үед UTC+8 болно.