Хожуу Шу
Шу улс (заримдаа Хожуу Шу гэдэг) (хят: 后蜀; пиньинь: Hòu Shǔ) (934-965) нь хятадын таван улс, арван ванлигийн үеийн вант улс юм. Нийслэл хот нь Чөндү хот. Одоогийн Сычуаний нутагт тогтнож байв. Хожуу Тан улсын жанжин Мэн Жишян байгуулсан. Түүхэнд Шу (蜀) нэртэй хэд хэдэн улс байдгаас Таван улсын үед хоёр Шу улс урьд хожид гарч ирсэн. Иймээс Ван Жяний Шу улсыг (907-925) Түрүү Шу, Мэн Жишяны Шу улсыг Хожуу Шу гэх болсон. Хожуу Шуг бас Мэн Шу (孟蜀)гэх тохиолдол байдаг.
Тойм
засварлах930 онд Хожуу Тан улсын дотоод хямралыг ашиглан жанжин Мэн Жишян Шу нутгийг (Сычуань мужийн эртний нэр) захирч байхдаа жанжин Дун Жантай үгсэж бослого гаргаж, Шу мужийг эзлэн авчээ. Гэвч 932 онд бослогын удирдагч хоёр жанжин түнжин хагарч, Мэн Жишян Хожуу Танд дагаар орж, Дун Жаныг алж, газар нутаг, цэргийн хүчийг нь мэдэлдээ авснаар улам хүчирхэгжин, түүний албан тушаалыг хэвээр үлдээв. 933 оны өвөл Хожуу Тангийн хаан Ли Сиюань өвчнөөр өөд болсны дараа 934 оны хавар нь Шу мужид Мэн Жишян өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн Шу улсыг байгуулснаа тунхаглав. 965 онд Сүн улсад эзлэгдэв.