Түрүү Шу (хят: 蜀, пиньинь: Shǔ) бол хятадын таван улс, арван ванлигийн үеийн нэгэн улс. 907-925 оны хооронд одоогийн Сычуань мужийн нутагт төвлрөн оршиж байсан. Нийслэл нь Чэнду хот. Тан улсын жанжин Ван Жянь уг улсыг байгуулсан. 925 онд Шато Түрэгийн Хожуу Тан улстай хийсэн дайнд ялагдаж мөхсөн. Тус улс нь 917-918 онд улсын нэрээ Хань 漢 болгоод, дахин өмнөх нэрээ хэрэглэв. Учир нь 917 онд Өмнөд Хань байгуулагдсан нь нэрээ солиход нөлөөлсөн.

Холбоотой хуудас

засварлах