Хожгорын Лхагвасүрэн

Адууч-Эрдэнэ овогтой Хожгорын Лхагвасүрэн (Говь-Алтай аймагт 1962 онд төрсөн) Цэргийн сурган, сэтгэл зүйн ухааны багш, оператив тактикийн мэргэжилтэй 2016 онд Бригадын генерал цол хүртсэн. 2021 оны 1-р сараас Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын дарга.

Боловсрол

засварлах

1970-1980 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг,

1981-1986 онд ОХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг цэргийн сэтгэл зүйн багш,

1995-1997 онд Батлан хамгаалах удирдлагын академийг оператив тактикийн мэргэжлээр тус тус төгссөн, 2000 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи, 2004 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсад мэргэжил дээшлүүлэх курс, 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Маршал төвд мэргэжил дээшлүүлсэн.

Эрхэлж байсан ажил, албан тушаал

засварлах

1.     1986-1988 онд хилийн 0214 дүгээр ангид зөвлөх мэргэжилтний орчуулагч,

2.     1988-1990 онд мөн ангид заставын дарга,

3.     1990-1995 онд хилийн 0168 дугаар ангид захирагчийн орлогч, ар тал хангалтын  дарга,

4.     1997-2007 онд хилийн 0165 дугаар ангийн захирагч,

5.     2007-2009 онд хилийн 0253 дугаар ангийн захирагч,

6.     2009-2016 онд хилийн 0119 дүгээр ангийн захирагч,

7.     2016-2020 онд Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга,

8.     2020 оны 10-р сараас 2021 оны 01-р сар Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, Энэ хооронд ажлаасаа түр чөлөөлөгдсөн

9. 2021 оны 1-р сарын 20-ны өдрөөс Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар тус тус томилогдон ажиллаж байна.

Гавьяа шагнал:

Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон Цэргийн хүндэт, Эх орны төлөө, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц Хилчин, Хилчний алдар I, II, III, Дайчин алдар тэмдгээр тус тус шагнагдаж байсан.