Хи́ппи (Англи: хип[1] мөн Acidhead[2], flower child үгчлэн орчуулбал цэцгэн хүүхэд) гэдэг нь тухайн үеийнхээ нийгмийн үзэл бодлыг эсэргүүцэн итгэл, хайр зэрэг энэрэнгүй байдлыг илүүд чухалчлан дайн дажинг бус амар амгалан, энх тайвныг хүсэгч АНУ-н залуусын нэгдсэн бүлэг хүмүүсийг хэлдэг байсан бөгөөд 1960-аад оны дунд үеэс дэлхий дахинаа тархсан ажээ.

Фестивальд оролцогчид, 1974 он
Хиппи автомашин: Рено 4

Хиппи стиль засварлах

Хиппичүүдийн тэмцлээ илэрхийлэх аргуудын нэг нь хувцас байсан юм. Тухайн үеийн сонгодог хувцас нь маш үнэтэй материалаар хийгдсэн энгийн бөгөөд ес дэгтэй байхад энэ үед үүссэн хиппи стиль нь ази, африк болон цыган, индиан зэрэг үндэстэн ястны хувцасны хэлбэр, өнгө орнаментуудыг хольж маш хямд материалаар хийж үүгээрээ өөрсдийн эрх чөлөөт байдлыг илэрхийлэхийг оролддог байв. 1960 оноос хиппи нь ямар ч сануулгагүйгээр хувцсыг толгойноос хөл хүртэл өөрчилж эргүүлсэн юм. 60-аад оны моодонд ямар ч дүрэм байсангүй бөгөөд консерватив хуучинсаг өнгөгүй хувцас ор мөргүй алга болж эхэлжээ. Рок-н-роллын одод Битлз, Джими Хендрикс хувцас загварын амьд жишээ болж тололт болон альбомны хавтсан дээрх зургууд дээрээ өнгөлөг эрээн хувцас өмссөн байдаг. Өөрийгөө хүндэтгэдэг нэг ч хиппи ямар нэгэн компаний лого шошготой хувцас өмсдөггүй. Тэд үнэтэй биш, хөнгөн, биед эвтэйхэн, хуучин хувцасаа шинэчилсэн маягийн гар хийцийн хувцсыг илүүд үздэг. Ихэнх хиппичүүд моодны стандартыг яагаад дагаж зохицох ёстой хэмээн моодыг эсэргүүцдэг байсан.

Бусад засварлах

Хиппичүүд үргэлж байгаль экологид санаа тавьж байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалдаг байсан. Тэд байгаль орчинд хохирол үзүүлдэг бүтээгдэхүүний үйлдвэрүүд, амьтан дээр туршилт хийдэг компаниуд руу дайрж бослого хийдэг байсан. Хиппичүүд зөвхөн хувцсанд төдийгүй дуу хөгжим, нийгмийн амьдралд хүртэл өөрчлөлт оруулсан юм. Хиппичүүд дайныг эсэргүүцдэг байсан. Энэ хөдөлгөөний явцад цагаан хоолтон, нудизм, буддизм, экзотик хөгжим, бясалгал зэргийг нийгэмд бий болсон юм. Тэдний уриа бол «Make Love, Not War» «Give Peace A Chance» «All You Need Is Love!»

Цахим холбоос засварлах

 
Wiktionary
Wiktionary: Хиппи – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Хиппи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Michael Fallon: Хиппи гэх үгийн гарал
  2. Titel Thesen Temperamentfarben: Tom Wolfe – Innenansichten der Hippie-Bewegung (Memento 22. Арванхоёрдугаар сар 2016 цахим архивт)