Херманн Бауманн
Херманн Бауманн (Герман: Hermann Baumann, 1934 оны 8 сарын 1-нд Хамбург хотноо мэндэлсэн) нь Германы валторн хөгжимчин юм.
Херманн Бауманн | |
---|---|
Төрсөн | 1934 оны 8 сарын 1 |
Мэргэжил | Хөгжимчин, багш, хөгжмийн зохиолч |
Зэмсэг | Валторн |
Тэрээр их хожуу буюу 17 настайдаа валторн тоглож эхэлсэн ба түүнээс өмнө тэр дуучин, жааз бөмбөрчин байсан юм. 30 нас хүртлээ янз бүрийн оркестрт соло валторнистоор ажиллаж байгаад 1964 онд үлээвэр хөгжимчдийн хувьд нилээд том болох, Мюнхенд зохиогддог АРД Олон улсын хөгжмийн тэмцээнд тэргүүн байр эзэлснээр түүний алдар нэр Дэлхийн хэмжээнд цуурайтсан юм.
Херманн Бауманныг маш олон тоглолт, концерт, аялан тоглолт ар араас дараалан хүлээж мөн түүний CD-нүүд ээлжлэн цувран гарсан юм.
Сүүлийн 30 жил Бауманн Герман улсын Эссен хотын хөгжмийн сургуульд багшлаж байгаад одоогийн байдлаар Олон улсын тэмцээн, уралдааны шүүгч, мөн курс дамжааны зөвлөх проффесор хийж байна.
Бауманн нь эртний валторн тоглох техникийг өнөө цагийн даралтат валторн тоглох техниктэй хослуулан гайхамшигтай тоглодог ба Барроко болон эртний хөгжмийн судлал мөн тэр техникийг өнөө цагт нэвтрүүлсэн агуу үйлсийг нь үнэлэн Олон улсын Эртний хөгжмийн нийгэмлэгээс Кристофер Монкийн нэрэмжит шагналыг гардуулсан юм.
Алдарт Радек Баборак 1998-2000 оны хооронд түүний удирдлага дор суралцаж байсан юм.