Хвасон (сол. 화성 Hwaseong) — Өмнөд Солонгосын Сүвоньд байгаа, 1794-1796 онд баригдсан цайз.

Хвасон цайзын хэрэм дээрээс

Хвасон цайзыг Чусонь улсын Чонжу вангийн зарлигаар вангийн эцэг Саду ханхүүгийн дурсгалд зориулан Чон Яг-юн хэмээх архитекторын удирдлагаар барьжээ. Чусоний үеийн хэрмээс бүрэн бүтнээрээ өнөөдөртэй золгосон хэрэм цайз юм.

Цайзын дотор Чонжу вангийн Хэнгүн ордон байдаг. Хэрмийн урт 5.7 км, 4 үндсэн хаалгатай. Бүгд 48 ялгарах хэсэгт хуваагддаг.

1997 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хвасон цайз – Викимедиа дуу дүрсний сан