Хар нуур (Баян-Өлгий)
Хар нуур нь Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс 70 км–т орших бөгөөд нуурын ус нь мөнх цас, хур бороо, жижиг гол болон булгуудаас тэжээгддэг. Хар нуур нь Булган голыг тэжээдэг томоохон цутгал юм. Нуурын ойр орчим вансэмбэрүү, шивээлэй зээргэнэ, алтан гагнуур, цагаан уул зэрэг ховор, нэн ховор, ховордсон эмийн ургамалууд элбэг ургадаг. Мөн цоохор ирвэс, алтайн тарвага (Хар тарвага) зэрэг ховор ан амьтад нуурын экосистемийг бүрдүүлдэг. Хар нуур нь д.т.дээш 2564м өндөрт байрладаг бөгөөд өндөр уулын загастай нуур гэдгээрээ онцлогтой. Нуурын урт нь 2360м, өргөн нь 2180м хэмжээтэй, нуурын усан мандлын талбай нь 5144800 м2 юм.
Хар нуур | |
---|---|
Байршил | Баян-Өлгий аймаг, Булган сум |
Солбицол | 47 14 02,22 N 90 74 34,02 E |
Урт | 2360м |
Өргөн | 2180м |
Талбай | 5144800м2 |