Харри Маркополос

Харри Маркополос (Англи: Harry M. Markopolos, 1956-10-22-нд төрсөн) нь АНУ-ын санхүүгийн шинжээч ба санхүүгийн гэмт хэргийг мөрдөгч бие даасан шинжээч юм. Харри нь АНУ-ын санхүүгийн түүхэнд хамгийн том үнэт цаасны нарийн пирамид луйвар болох Берни Мадофын удирддаг санг илрүүлж, 2000-2005 онуудад 5 удаа АНУ-ын Үнэт Цаасны Хороонд (SEC) хандаж гэмт хэргийг илрүүлснээ мэдээлсэн боловч гэмт хэргийг баталсан хариуг авч чадалгүйгээр АНУ-ын болон олон улсын 16500 иргэн байгууллагын хадгаламжийг 20-иод жил луйвардсан 65 тэрбум долларын гэмт хэргийг илрүүлж чадсан шинжээч юм. [1] Энэ том луйврын хохирогсдын дунд АНУ-ын Холливудын одод ба алдарт кино найруулагч Стивен Спилберг хүртэл орсон байна.

Харри Маркополосын ярилцлага.