Хантер Томпсон
Хантер Стоктон Томпсон (Англи: Hunter Stockton Thompson) (1937 оны 7 сарын 18-2005 оны 2 сарын 20) бол Америкийн сэтгүүлч, зохиолч бөгөөд Гонзо сэтгүүл зүйн хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ.
Хантер Томпсон нь Hells Angels мотоциклийн клубтэй нэг жил хамт амьдарч, тэдний амьдрал, туршлагын талаар өөрийн биеэр туулсан түүхийг бичсэн Hell's Angels (1967) номыг хэвлүүлснээр нэр хүндтэй болсон нэгэн юм.
1970 онд Хантер Томпсон Scanlan's Monthly буюу Сканланы сар тутмын сэтгүүлд “Унталт, завхралд орсон Кентакки Дерби” гарчигтэй уламжлалт бус нийтлэлийг бичсэн нь түүний нэр хүндийг улам бүр өсгөж, эсрэг соёлын итгэл үнэмшлийг бий болгосон юм. Энэ нь түүнийг "Гонзо" гэж нэрлэсэн өөрийн шинэ сэтгүүл зүйг бий болгох замд оруулсан юм.