Халтарын Болор-Эрдэнэ


Халтарын Болор-Эрдэнэ - Зохиолч, сэтгүүлч. 1975 оны онд Улаанбаатар хотод төрсөн. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. "Ардын эрх", "Өнөөдөр", "Үг", "Зууны мэдээ" сонинуудад мэргэжлээрээ ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч. Түүний бичсэн олон дуу, туужууд, кино, роман бүтээлүүд нь уншигчидад хэдийнээ танил болж нийтэд тархжээ. Болор-Эрдэнэ зохиолчийн өгүүллэгийн түүвэр “Би бид хоёр” ном, “Хишигт” дурсамжит туужаараа хоёр ч жил дараалан утга зохиолын оны шилдэг бүтээл “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналыг хүртжээ. 2019 онд Болор-Эрдэнийн туужийн ном "Хишигт" нь "Khishigt Mongol" нэртэйгээр мөн "Гүйж яваа эмэгтэй" роман нь "La môme qui court" нэрээр франц хэлнээ орчуулагдан европын болон дэлхийн франц хэлтэн уншигчдад түгээгдсэн байна. [1] [2] [3] [4]

Халтарын Болор-Эрдэнэ
Bolor-Erdene Khaltar author 2019.jpg

Төрсөн: 1975 оны 8 сарын 15 (1975-08-15)
Улаанбаатар
Ажил үйл Зохиолч, сэтгүүлч
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Үргэлжилсэн үг, тууж, өгүүлэг, кино зохиол, шүлэг
Вэбсайт

Уран бүтээлийн ярилцлагаEdit

  • Зохиолч Болор-Эрдэнэ өөрийн нөхөр зохиолч Б.Эрдэнэсолонгын хамтаар Германы Штутгарт хотод уншигчидтайгаа хийсэн уулзалт 2016 онд. үзэх

Хэвлүүлсэн ном, бүтээлүүдEdit

  • Сэтгэлгээний бүтээлүүд:
  1. Нүцгэн шөнө /2002/ өгүүллэгийн түүвэр
  2. Зүрхэнд үйлдвэрлэв /2004/ өгүүллэгийн түүвэр
  3. Диваажингийн хоригдлууд /2007/ өгүүллэгийн түүвэр
  4. Би бид хоёр /2009/, /2013/ өгүүллэгийн түүвэр
  5. Болор өгүүллэгүүд /2020/ дээрх 4 номын эмхэтгэл
  • Хүүхдийн номын санд:
  1. Монгол ардын шилмэл үлгэрүүд 1-10 /2008/
  2. Сэцэн хатны үлгэр /2011/ үлгэр
  3. Хоёр Тэмүүжин /2011/ үлгэр
  4. Улаан хүн /2011/ өгүүллэг
  5. Эхийн тухай үлгэр
  • Туужууд:
  1. Би чамд хайртай-2 /2009/ тууж
  2. Муу залуу/2010/ тууж
  3. Хорин жилийн дараа /2010/ тууж
  4. Хишигт /2011/, /2012/, /2013/, /2018/дурсамжит тууж
  5. “Болор туужууд” /2013/ эмхэтгэл
  • Роман:
  1. Гүйж яваа эмэгтэй
  • Уран сайхны кино:
  1. Би чамд хайртай-2 УСК /2009/
  2. Ми-15 УСК /2010/
  3. Нарны өнгө УСК /2012/
  4. Хамтран амьдрагч УСК /2014/
  • Захидал:
  1. Охины минь дурлах залууд илгээх захидал
  2. Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал
  • Дууны бүтээлүүд:
  1. “Охин минь битгий уйл” /Т.Ариунаа/,
  2. “Ээждээ би хайртай” жүжгийн дуу /Т.Ариунаа/,
  3. “Үл таних эмэгтэй” киноны дуу /Т.Ариунаа/,
  4. "Хунгийн сүүлчийн дуу" киноны дуу /Т.Ариунаа/,
  5. "Хайр ийм өнгөтэй" /Т.Ариунаа/,
  6. “Хайрлах л байсан хайр” /Б.Сарантуяа/,
  7. “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу /Хувьсал продакшн/,
  8. "Цэцэрлэгт учирсан хоёр" жүжгийн дуу /Ч.Цэлмүүн/,
  9. “Чи надаас яваагүй” /Д.Туул/,
  10. “Би хувилсан” /Гала хамтлаг/,
  11. “Ми-15” киноны дуу /П.Идэржавхлан/,
  12. “Дурласан цас” /Б.Баярцэцэг/,
  13. “Уулзвар дээр” /Б.Баярцэцэг/,
  14. "Бодол" /Б.Баярцэцэг/,
  15. "Намайг хүлээсэн эх орон" /Б.Баярцэцэг/,
  16. “Дурласан” /Өөдөө, Ундрал/,
  17. “Манай гэрт шинэ жил ирлээ”/Ж.Алтанцэцэг/
  18. "Буруугүй буруутан" жүжгийн дуу /Ө.Уянга/
  19. Цөл /Альтернатив Отгоо/
  20. Өглөө /Альтернатив Отгоо/
  21. "Дурлалд би яарч байна" /С.Хишигжаргал/
  22. "Дүрэмгүй өдөр" /С.Хишигжаргал/
  23. "Намайг зур" /Б.Баярцэцэг МУСТА/
  24. "Хайр" жүжгийн дуу. Лхагвасүрэн, Наран, Амархүү, Бямбасүрэн
  25. "Уучлаарай зүрх минь" /Ш.Хүрэлчулуун МУСТА/
  26. "Наашаа суу" /Б.Баярцэцэг МУСТА/
  27. "Анна Каренина жүжгийн дуу/Маралжингоо/
  28. "No women no cry" San Juniper Band
  29. Миний шүтээн /Ая Жам/
  30. Чи ирнэ /Ая Жам/
  31. Сайн уу, анд минь /Ая Жам/

Видео таталбарEdit

ШагналEdit

  • Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган-Үзэгтэн”.
  • Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн “Сэр-Одын нэрэмжит” шагналт.
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт.
  • Шилдэг бүтээлийн “Алтан-Өд” наадмын 2009, 2011 оны тэргүүн шагналт,
  • 2011 оны “Нийгмийн зүтгэлтэн-шилдэг эмэгтэй”.
  • Соёлын тэргүүний ажилтан 2013.

Эх сурвалжEdit