Халимагийн Улсын Их Сургууль

Халимагийн Улсын Их Сургууль (Халимаг: Хальмг улсин ик сурһуль) нь Б.Б.Городовиковын нэрэмжит ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Их сургууль юм.

Калмыцкий государственный университет
Халимагийн Улсын Их Сургууль
Байгуулагдсан 1970 он
Харьяалал улсын
Суурин Элст Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Ректор Салаев Бадма Катинович[1]
Цахим хуудас www.kalmsu.ru

1970 онд тус Их сургууль анх Халимагийн Багшийн дээд сургуулийн суурин дээр Элст хотод байгуулагдсан байна. 1971 онд сургуулийн цогцолборын барилгын ажил эхэлсэн бөгөөд 1975 онд анхны төгсөлтөө гаргасан байна.

Тус их сургууль нь 10 факультет бөгөөд Халимаг хэл судлал болон Дорно дахины судлалын хүрээлэнтэй ажээ. Оюутнуудыг мэргэжлийн дээд боловсролын 22, бакалаврын 20, магистрын 13, мэргэжлийн дунд боловсролын 18 мэргэжлээр сургадаг байна.

ХУИС-д 500 гадаад оюутан сурдаг байна.Үүнд: Бенин, Конго, Мали, Гана, БНХАУ, Монгол, Казахстан, Гүрж, Азербайжан, Тажикистан, Киргиз, Туркменистан, Ирак, Шри-Ланк, Вьетнам, Герман, Литв, АНУ, Узбекистан, Македони, Болгар, Энэтхэг, Афганистан, Индонези, БНСУ, Кот-д’Ивуар зэрэг орноос сурдаг байна.

Бүтэц засварлах

  • Хөдөө аж ахуйн Факультет (декан — Натыров А. К.)
    • Агрономийн тэнхим
    • Зоотехникийн тэнхим
    • Хөдөө аж ахуйн технологи ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын тэнхим
  • Хүмүүнлэгийн Факультет (декан — Убушаев Е. Н.)
    • Бүх нийтийн түүхийн тэнхим
    • Оросын түүхийн тэнхим
    • Орос хэл, хэл судлалын тэнхим
    • Оросын болон гадаадын уран зохиолын тэнхим
    • Гадаад хэл болон хэл шинжлэлийн тэнхим
    • Герман хэл судлалын тэнхим
  • Халимаг хэл судлал, Дорно судлалын дээд сургууль (директор — Лиджиев М. А.)
    • Халимаг хэл болон монгол судлалын тэнхим
    • Халимагын уран зохиол болон сэтгүүл зүйн тэнхим
    • Гадаад хэл, соёлын харилцаа бүс нутаг судлалын тэнхим
    • Философийн соёл судлалын тэнхим
  • Инженер технологийн Факультет (декан — Эвиев В. А.)
    • Агроинженерийн тэнхим
    • Байгаль орчин зохицуулалт, орчин хамгаалалын тэнхим
    • Аж үйлдвэр, иргэний барилгын тэнхим
  • Математик, Физик болон мэдээллийн технологийн тэнхим (декан — Сумьянова Е. В.)
    • Алгебр анализын тэнхим
    • Математик, мэдээллийн технологийн тэнхим
    • Онолын физикийн тэнхим
    • Ерөнхий болон туршилтын физикийн тэнхим
  • Мэргэжлийн дунд боловсролын Факультет (декан — Нюденова Э. К.)
    • Нийтлэг техникийн салбар
    • Сурган хүмүүжүүлэх ухааны салбар
    • Нийгэм эдийн засгийн салбар
  • Сурган хүмүүжүүлэх ухааны боловсрол болон биологийн Факультет (декан — Кекеева З. О.)
    • Химийн тэнхим
    • Биологийн болон физиологийн тэнхим
    • Ургамал болон амьтан судлалын тэнхим
    • Биеийн тамирын хүмүүжил болон эмчилгээ-биологийн уханы тэнхим
    • Биеийн тамирын тэнхим
    • Сэтгэл судлалын тэнхим
    • Сурганы тэнхим
  • Удирдлага болон эрх зүйн Факультет (декан — Басанов В. В.)
    • Төрийн захиргаа, хотын удирдлага ба эрх зүйн тэнхим
    • Иргэний эрх зүйн тэнхим
    • Эрүүгийн эрх зүйн тэнхим
    • Төрийн захиргааны онол ба эрх зүйн тэнхим
  • Эдийн засгийн Факультет (декан — Мантаева Э. И..)
    • Эдийн засаг болон аж үйлдвэрийн удирдлагын тэнхим
    • Эдийн засгийн онол болон эдийн засгийн хэмжил зүйн тэнхим
    • Санхүү, бүртгэл болон аж ахуйн үйл ажиллагааны дүн шинжилгээний тэнхим
  • Гадаад оюутны хэлний бэлтэгийн Факультет (декан — Староверкина Л. А.)
    • Гадаад оюутанд орос хэл заах тэнхим
  • Нэмэлт мэргэжлийн боловсролын Факультет (декан — Очир-Горяева Т. Б.)

Цахим холбоос засварлах

Эшлэл засварлах