Халиль Султан (1384–1411) — 1405-1409 онд Төмөрийн эзэнт гүрний хаан байв.

Халиль Султан
Төмөрийн улсын хаан

А.Аликуловын 1998 онд зурсан
Халиль Султаны хөрөг
Хаанчлал1405–1409 он
(4 жил, гуравдугаар хаан)
Төрсөн огноо1384 он
Төрсөн газарөнөө Афганистан, Херат
Өнгөрсөн огноо1411 оны 11 сарын 4
(27 насалсан)
Өнгөрсөн газарТөмөрийн улс, Рэй
(өнөө Иран, Рэй)
ӨмнөхПир Мухамммед
УдаахШахрух Мирза
ЭцэгМиран Шах
Шүтлэглал
Ургийн овогТөмөрийн удам

Бага нас

засварлах

Халиль Султан Миран Шах ноён, түүний хатан Севин-бек Ханзаде хоёрын хүү болж 1384 онд Херат хотноо төржээ. Миран Шах бол доголон Төмөр хааны хүү, Севин-бек хатан бол Зүчийн улсын Өзбег ханы ач охин байсан. 7 настайд нь Төмөр хаан Энэтхэгийг дайлахад хамт явав. Дараа нь 1399-1404 оны дайнд оролцож явав. 1402 онд Төмөр хаан Халиль Султаныг Туркестаны хилийг хамгаалуулахаар дорнод хязгаарт томилсон.

Төмөр хаан 1405 оны 2 сарын 18-нд нас барсаны дараа 3 сарын 18-нд Халиль Султан өөрийгөө хаан өргөмжилж Самаркандад ирсэн. Төмөр хааны гэрээст залгамжлагч Пир Мухаммедтай хоёронтой байлдаж Халиль Султан дийлж 1409 он хүртэл Самаркандад суужээ. Өвөг хааны дурсгалын цогцолборыг босгов. Халиль Султаны эрх мэдэл зөвхөн Мавереннахрт тогтож байсан ба сөргөлдөгч, босогч хүчинтэй туладаж ялсаар байв.

Түүний эцэг Миран Шах болон Азербайжан дахь ах Абу Бакр нь түүнд хамжиж байв.

Халиль Султаны нэр хүнд Самаркандад унав. Өлсгөлөн болж байсан. Халиль Султаны цэрэг Ферганы хөндийн Худайдад Хусейны цэрэгтэй тулалдахад Халиль Султан ялагдан дутааж, дөнгөж 4000 цэрэгтэй үлджээ. 1409 оны хавар бас нэгэн өрсөлдөгч болох Шахрух Мирзагийн цэрэг Самаркандыг эзэлсэнээр аргагүй зай тавьж Рэйд очиж суужээ.

Нас нөхцсөн нь

засварлах

Халиль Султан 1411 оны 11 сарын 4-нд 27 насандаа Рэй балгаснаа нас нөхцөв. Хайрт хатан нь даруй амиа хорлосон. Халиль Султан өөрөө шүлэг зохиож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байна.

Унших бичиг

засварлах
  • Roemer, H. R. "The Successors of Timur." The Cambridge History of Iran Volume 6: The Timurid and Safavid Periods. Edited by Peter Jackson. New York: Cambridge University Press, 1986. ISBN 0-521-20094-6
Өмнөх
Пир Мухаммед
Төмөрийн улсын хаан
1405-1409 он
Дараах
Шахрух Мирза