Олслог халгай
Олслог халгай - (Латин: Urtica cannabina), (Орос: Крапива коноплёвая)
Тархац
засварлахУул толгодын чулуутай энгэр, ам хөндий, хөтөл дэнжээр ургана.[1]
Ургамлын тайлбар
засварлахТом дэгнүүл үүсгэдэг. 150 см хүрэхүйц өндөр, олон наст 3-5 хэсэгт лав цуурсан том навчтай өвслөг ургамал. Олслог халгай хангайн бүсийн нөхцөлд тавдугаар сараас ургаж эхлэх бөгөөд долоодугаар сард цэцэглэж наймдугаар сард үр нь боловсроно.
Хэрэглээ
засварлахАмин дэмийн дутагдал, амин дэмийг нөхөх зорилгоор, нялх төл болон эх малд өгдөг.
Олслог халгайн хандыг нялх тугалд 200-500 мл-ээр, хурга, ишиг бол 30-50 мл-ээр өдөрт 3-4 удаа эхэд нь хөхүүлэхээс өмнө 30-40 минутын өмнө өгнө[2].
Эх сурвалж
засварлах- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 116]
- ↑ Ч, Санчир (2022). Ургамлын нэвтэрхий толь (2 ed.). Улаанбаатар: Адмон Принт ХХК. p. 395. ISBN 978-9919-515-23-2.
Гадаад холбоос
засварлах- Агуулах дахь «Олслог халгай» зургийн цомог