Хайруулдай

(Хайруулдайхан-с чиглүүлэгдэв)


Хайруулдай нь Хайруулдайхан овогт хамрах шувууд юм. Эдгээр жижиг шувууд гадаад төрхөөр богширготой маш төстэй ч, хөөндэй зэрэг шувуутай илүү ойр холбоотой аж. Биеийн урт нь 14-18 см, 25-35 гр жинтэй байна. Хурц, нарийн хошуутай ба өвөлд жимс, ургамлын үр зэргээр, зуны улиралд элдэв шавьж иддэг.

Хайруулдай
(Prunella modularis)
(Prunella modularis)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хайруулдайхан
Richmond, 1908
Төрөл: Prunella
Vieillot, 1816
Зүйлүүд

Бичлэг үзэх.

Голдуу уулархаг бүсэд амьдарна. Ихэнх зүйл нь сүрэглэн бөөнөөр амьдардаг. Хосууд хамтран үүрээ засаж, 4 ш ногоон, эсвэл цэнхэр өндөг гаргана. Өндгөө 12 хоног дардаг.

Зүйлүүд засварлах

ОВОГ: ХАЙРУУЛДАЙХАН

Цахим холбоос засварлах

  Commons: Prunella (bird) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан