1264 онд Аригбөхийн тал ялагдсаны дараагаас Или, Тарвагатай орчмоор Өгэдэйн угсааны Хайду ноён, Хубилайн бодлогыг эсэргүүцэж 1264-1268 он хүртэл цэргийн хүч хуралдуулсан. Улмаар 1268-1269 онд Хубилайд дагаар орсон Алгуй ханы хүү Барак хантай дайтаж, эцэстээ 1269 оны Таласын хуралдайгаар Цагадайн улсын баруун хэсэг болоох Долоон голын хөндийг булаан авсан. 1270 онд Цагадайн улсын Барак хан, Ил хааны нутаг руу довтолж ялагдан ухраад, хүрээндээ ирээд хор ууж амиа егүүтгэсэн. 1270 оноос эхлээд Хайдугийн талынхан Цагадайн улсыг хянах болж, тус улсын ханыг сонгох болсон. Ийнхүү 1270-1301 он хүртэл дундаа завсартайгаар Хайду-Юань улсын хооронд томоохон дайн өрнөсөн.
Хайду-Хубилай нарын хаан ширээний төлөөх тэмцэл
|
Хамаарах дайн: Монголын эзэнт гүрний задрал
|
Огноо
|
1271-1301, 1303?
|
Байрлал
|
Дундад Ази, Монгол Улсын нутаг, Шинжаан-Уйгурын нутаг, Сибирийн өмнөд хэсэг
|
Үр дагавар
|
Өгэдэйн улсын мөхөл, Юань Улсын ялалт
|
|
Байлдагч талууд
|
Юань Улс, Ил Хаант Улс
|
Өгэдэйн улс, Алтан Ордосын Улс (1284 он хүртэл), Цагаадайн Улс
|
Удирдагчид
|
Хубилай хаан, Төмөр өлзийт хаан, Абага хан, Баян жанжин,
|
Хайду, Барах, Дува, Мөнхтөмөр
|