Хажуугийн бүлэг
Химид хажуугийн бүлэг гэх нэршлээр химийн элементүүдийн үелэх системийн бүлгийн d- ба f-блокд харьяалагдах элементүүдийг хэлнэ. Үелэх систем үндсэн 8, хажуугийн 10 бүлэгтэй. Хажуугийн бүлгийн бүх элементүүд нь металлууд (шилжилтийн металлууд) юм[1].
Үелэх системийн хажуугийн бүлгийн элементүүдэд:
- 3-р бүлэг: Скандигийн бүлэг, 3-р хажуугийн бүлэг
- 4-р бүлэг: Титаны бүлэг, 4-р хажуугийн бүлэг
- 5-р бүлэг: Ванадигийн бүлэг, 5-р хажуугийн бүлэг
- 6-р бүлэг: Хромын бүлэг, 6-р хажуугийн бүлэг
- 7-р бүлэг: Манганы бүлэг, 7-р хажуугийн бүлэг
- 8-р бүлэг: Төмрийн бүлэг, кобальт-, никелийн бүлгийн хамт 8-р хажуугийн бүлэг
- 9-р бүлэг: Кобальтын бүлэг, төмөр-, никелийн бүлгийн хамт 8-р хажуугийн бүлэг, гэхдээ 9-р хажуугийн бүлэг ч гэж нэрлэнэ
- 10-р бүлэг: Никелийн бүлэг, төмөр-, кобальтын бүлгийн хамт 8-р хажуугийн бүлэг, гэхдээ 10-р хажуугийн бүлэг ч гэж бас нэрлэнэ
- 11-р бүлэг: Зэсийн бүлэг, 1-р хажуугийн бүлэг
- 12-р бүлэг: Цайрын бүлэг, 2-р хажуугийн бүлэг
Практикт лантаноидууд болон актиноидуудыг ч бас хажуугийн бүлэгт хамааруулаад, d-блокын „гадаад шилжилтийн металлууд“ гэх нэршлийн эсрэгээр нь „дотоод шилжилтийн металлууд“ гэж нэрлэх нь бий.[1]
Элементүүдийн химийн шинж чанар нь гадаад электроноос ихээхэн хамааралтай. Учир нь хажуугийн бүлгийн элементүүд нэг юм уу хоёр гадаад электрон эзэмших ба ялгаа нь дараагийн дотоод бүрхүүлдээ байдаг нь үндсэн бүлгийн өөр өөр элементүүдийн химийн шинж чанартай харьцуулбал өөр өөр хажуугийн бүлгийн элементүүдийн химийн шинж чанар нь хоорондоо илүү төстэй байдаг.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Eintrag zu Übergangsmetalle. In: Römpp Online. Georg Thieme Verlag, abgerufen am 23. August 2017.