Хадаасгана
Хадаасгана цэцэг нь (анг: Centaurium) нэг болон олон наст өвслөг, энгийн юмуу хуурамч ацан салаалт бүхий иштэй, дэлбээ нь хадаасархуу 20 зүйл төрөл бүхий цэцэг юм.
Тархац нутаг
засварлахЕвроази, Хойд ба Өмнөд Америк, Австралид тархсан байдаг. Монгол орны марзлаг нуга булгийн эрэг хөвөөгөөр гоо хадаасгана (C.pulchellum) тааралдана. Хадаасгана цэцгийг XIII зууны үеэс л эмийн ургамлаар ашиглаж иржээ.
Анагаахын шинжлэх ухаанд Хадаасгана цэцгийн идээшмэл хандыг хоолны дуршил сайжруулах, цөс хөөх, ходоод, элэг цөс, бөөрний өвчин болон цагаан хорхой хөөх эмчилгээнд хэрэглэдэг. Мөн түүнчлэн Хадаасгана цэцэгт ургамлыг булчингийн суналт, өвдөлт, суулгалт, төрсний дараах умайн агшилт, арьсны өвчин, сарын тэмдгийн алдагдал зэрэгт байнга хэрэглэсээр ирсэн байна.
Төрөл зүйл
засварлахГоо хадаасгана
Сэндэр цэцэг
Хэрэглээ
засварлахХадаасгана цэцгийг эмчилгээний зорилгоор хэрэглэх аргуудаас:
1.Хоёр цайны халбага жижиглэсэн Хадаасгана цэцэг, өвсний хатаамал дээр 2 шилэн аяга буцалсан халуун ус нэмж, 1 цаг идээшүүлээд, шүүж шахаад ½ шилэн аягаар өдөрт 4 удаа хоол идэхээс 30 минутын өмнө бүлээсгэж ууна.
2. Нэг цайны халбага жижиглэсэн Хадаасгана цэцгийн ургамал дээр 1 шилэн аяга буцалсан халуун ус хийж таглан 15 минут идээшүүлж шүүнэ. ½ шилэн аягаар өдөрт 2 удаа хоол идэх үед хэрэглэнэ.