Хаан ус нуур
Хаан ус буюу Канас нуур нь Шинжааны Боржин шянь болон Каба шяньд буюу Монгол, Орос, Казахстан, Хятад улсын хилийн орчимд орших цэнгэг уст гүн нуур юм. Тус нуур нь 200000 орчим жилийн өмнө мөсөн голуудын шилжилтийн үеэр үүсчээ.
Хаан ус нуур Канас нуур | |
---|---|
Нуурын дэлгэмэл зураг | |
Хиймэл дагуулаас авсан зураг | |
Байршил | Боржин шянь, Каба шянь Шинжаан, БНХАУ |
Солбицол | 48°49′N 87°2′E / 48.817°N 87.033°EСолбицол: 48°49′N 87°2′E / 48.817°N 87.033°E |
Онцлог | Хавцлын нуур |
Нуураас гарах | Хаан ус гол |
Ай савд багтдаг орон | Хятад |
Талбай | 45.73 км² |
Дундаж гүн | 120 м |
Хамгийн гүн цэг | 188.5 м |
Хөвөөний түвшин | 1,340 м |
Нуурын урд эрэгт Ком Канас Монгол үндэстний сум байдаг. Тус суманд Монгол бага сургууль байдаг.
Ханас нуур Ханасын үндэсний хүрээлэнгийн дархан цаазат газарт багтдаг.
Нэрний үүсэл
засварлахЧингис хаан баруун зүг дайлаар мордож байх замдаа энэ нуурын хөвөөнд амран саатаж, цэргүүдийнхээ хамт энэ нуурын уснаас ундаалж, морьдоо усалж байсан гэж хэлцдэг бөгөөд тэр цагаас хойш Хааны ус буюу Хаан ус хэмээн нэрлэж ирсэн нь өнөө цагт Канас хэмээн хэлэгддэг болжээ.