Фухэн (манж: ᡶᡠᡥᡝᠩ, галиг: fuheng; хятадаар: 傅恒, пиньинь: Fùhéng) (1720-1770) бол Манжийн Чин гүрний Тэнгэрийн тэтгэсэн хааны төрд зүтгэж байсан төрийн сайд, хааны хүргэн дүү юм. Тэрбээр манжийн хөвөөт шар хошууны фуча овгийн хүн, өргөсөн нэр Чүньхө (春和), эцэг Лирунбоо нь чахарын бүгдийн дарга асан, том эгч нь Тэнгэрийн тэтгэсэн хааны анхны их хатан Шяошяньчүнь.

Фухэнгийн хөрөг

Фухэны өндөр өвөг Банжину нь Нурхач баатард өөрийн овог аймгаа удирдан дагаар орж, хүчин зүтгэсэн. Элэнц өвөө Хаштун нь Дээд эрдэмт, Эеэр засагч хааны төрийн сайд, өвөө Мисихан нь Энх амгалан хааны үед өрхийн яамны эрхин сайд, эцэг Лирунбоо нь чахарын бүгдийн дарга, авга ах Маска нь цэргийн жанжин, Мачи, Ма-у нар нь олон яамдын сайдын албыг хариуцаж байсан.

Тэрбээр эцгийнхээ отгон хөвүүн нь болж мэндэлсэн. 1740 онд хиа болж удалгүй тэргүүн зэргийн хиа болж дэвшсэн. 1742 оны 7 сард тушаал дэвшиж дотоод яамны нийтийн даргын тушаалд очиж, зуны ордныг хариуцуулсан. 1743 оны 11 сард ахин тушаал дэвшиж өрхийн яамны баруун гарын жигүүрийн сайдаар томилогдов. 1744 онд түүний ээж нь нас барав. 1746 онд цэргийн зөвлөлийн сайд, өрхийн яамны баруун гарын жигүүрийн сайд, дотоод яамны сайдын албан тушаалыг хавсран мэдэж байгаад, удалгүй өрхийн яамны зүүн гарын жигүүрийн сайдын албан тушаалд томилогдсон. 1745 онд тушаал дэвшиж өрхийн яамны эрхин сайд болон бусад албан тушаалд давхар томилогдсон. 1748 онд Шяошяньчүнь хатан нас барсан. Мөн оны 4 сард түүнийг хунтайжийн тайбо түшмэлээр томилов. 1748 онд Сычуань дахь төвөдийн олон бага улсуудыг дайлсан жинчуаны дайнд гавьяа байгуулсан тул Цэргийн зөвлөлийн сайд болов.

1765-1769 онд Чин-Мьянмарын дайнд манжийн цэргийг удирдан мьянмарын эсрэг удаан хугацаанд байлдсан ч, ялагдав. 1770 онд мьянмараас буцах замдаа хумхаа өвчнөөр нас нөгчсөн.

Гэргий, хүүхэд

засварлах
  • Анхны гэргий: Ехэнара овгоос гаралтай тэргүүн дэсийн гүнгийн хатан. Нара Минжүгийн удам. Фуканганыг төрүүлсэн.
  • Татвар эм: Сүньгия овогтон (孙佳氏)
  • Татвар эм: Ли овогтон (李氏). Фучананийг өргөж авсан.

Хүүхэд

Өмнөх
Нэчин
Цэргийн зөвлөлийн сайд
1748-1770
Дараах
Енгишан
Өмнөх
Хайван
Өрхийн яамны сайд
1747-1748
Дараах
Енгишан