Францаас хүн хулгайлсан хэрэг

УИХ-ын гишүүн Тэрбишдагва, МАХН-ын гишүүн Онон, тухайн улсад дипломатчаар суудаг Батбуян нар холбогддог. Батсүх гэх монгол иргэнийг С. Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна гэх нэрээр Франц улсад амьдарч байсан Дамирангийн Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 25-нд[1] тухайн улсын цагдаа хүчний байгууллагад мэдэгдэлгүйгээр хулгайлж, унтуулах тариа хийгээд Герман, Оросын Холбооны Улсаар дамнуулан нисэх онгоцонд нууж авчирсан ноцтой хэрэг гарсан. Хүн хулгайлсан энэ хэрэгт дээр нэр дурдсан эрхмүүд оролцсон байдаг. Үүний улмаас Франц улсад консулын ажилтнаар сууж байсан ямар ч гэмгүй нэг эмэгтэй дипломатч хилсээр зэм хүлээн “персона нон грата” болон хөөгдөж, харин элчин сайд асан Д. Тэрбишдагва “сайн дураараа” татагдан ирж, сайд, УИХ-ын гишүүн болсон юм. Тухайн улсуудаас эсэргүүцлийн нот бичиг манай Гадаад хэргийн Яаманд ирж байлаа. Ямар хариу өгч хэнд арга хэмжээ ноогдуулсныг хэн ч үл мэднэ. Харин Батсүхийг сайн өмгөөлснийхөө төлөө өмгөөлөгч Санжаасүрэн хорих ялаар шийтгүүлсэн тухай олон нийт мэднэ.

  1. snews.mn: Дамирангийн Энхбатын тухай хэн юу хэлж байв. (Memento 27. Арванхоёрдугаар сар 2019 цахим архивт) нийтэлсэн 2019 оны арваннэгдүгээр сарын 22, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 26