Ухаа шумбуур (Aythya baeri) нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд зүүн Азид нутаглана. Оросын зүүн өмнөд хэсэг, Монгол, Хятадын зүүн хойд хэсэгт амьдарч, өмнөд Хятад, Вьетнам, Энэтхэгт өвөлждөг.

Ухаа шумбуур
Нас бие гүйцсэн эрэгчин
Нас бие гүйцсэн эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Aythya, Шумбуур
Зүйл: A. baeri
Латин нэр
Aythya baeri
(Radde, 1863)

Энэхүү шувуу нь биеийн хэмжээгээр ойр холбоотой зүйл болох Ундар шумбууртай (A. nyroca) төстэй юм. Биеийн урт 41-46 см, далавчаа дэлгэхэд 70-79 см, биеийн жин 800 гр байна. Эрэгчин шумбуур хар толгой, улаан бор нуруу, улаан хүрэн цээж, гэдэс хэсэг нь цагаавтар байна.

Ухаа шумбуур 6-9 өндөг гаргаж, 27 хоног дардаг.

Цахим холбоос засварлах