Уулын үен, Солонго, мөн Цайвар үен гэгддэг энэ амьтан нь Азийн уулархаг бүс, Казахстан, Төвөд, Гималайн нуруу , Монгол, зүүн хойд Хятад, өмнөд Сибирь болон Солонгост тархан нутагладаг.

Уулын үен

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрынхан
Дэд овог: Mustelinae
Төрөл: Mustela
Зүйл: M. altaica
Латин нэр
Mustela altaica
Паллас, 1811

Эрэгчин нь 22-29 см, сүүл нь 11 -15 cm, 217 -350 гр жинтэй байна. Эмэгчин нь 22 -25 cm, сүүл нь 9-12 см, 122-220 гр жинтэй.


Уулын үен хавар, намарт үс нь гуужин солигддог. Өвлийн улиралд гүн шардуу, бор нуруу, цайвар шар хоолой, хэвлийтэй байна. Толгойн орой, чих нь бор саарал өнгөтэй. Зун болоход саарал, бор саарал өнгөтэй болох ба цайвар шардуу өнгө холилдсон байдаг.