Урадын дундад хошуу
Урадын дундад хошуу — Хятад улсын Өвөр Монгол орны Баяннуур хотын харьяа хошуу.
Урадын дундад хошуу ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ |
|
---|---|
хошуу | |
хят. 乌拉特中旗 англ. Urat Middle Banner |
|
Баяннуур дахь хошууны байршил | |
Улс | ![]() |
Муж | Өвөр Монголын ӨЗО |
Аймаг | Баяннуур хот |
Хошуу | Урадын дундад хошуу |
Нутгийн төв | Халиут балгас |
Газар нутаг | 23,096 км² |
Хүн ам | 133,309 хүн (2000 он) |
Цахим хуудас | wltzq.gov.cn (хятадаар) |
Газар зүйЗасварлах
Хошуу Хятад-Монголын хил дагуу байна. Улсын хил 184 км зурайна. Хилийн цаана Өмнөговь, Дорноговь байна.
Баруунаас зүүнш 204 км, хойноос урагш 149 км сунасан дөрвөлжиндүү 23,096 км² газар нутагтай.
Хошууны төв Халиут балгас нь Линьхө дүүргээс 161 км, Хөх хотоос 391 км, Ганцмод боомтоос 130 км зайтай.
Хүн ам зүйЗасварлах
Урадын дундад хошуу 2004 онд 139,867 оршин суугчтай байсан. Хотжилт — 7.3%
26,105 монгол үндэстэн нийт оршин суугчийн 18.7 хувийг эзлэн байна.
112,775 хятад үндэстэн нийт хүн амын 80.6 хувийг эзэлж байна.
Нутгийн хуваарьЗасварлах
Урадын дундад хошуу дотроо 4 балгас, 4 сум болж хуваагддаг.
Нэгж | Нутгийн нэр |
---|---|
балгас | Халиут | Үжяхө | Дэлиншань | Шинахө | Вэнгэ |
сум | Баян | Сангийндалай | Баян-Улаан | Чуанжин | Баянхангай | Хангайговь | Хулстай | Баянхатай | Шинэхүрээ |
шян | Шиланжи | Улаансутай | Чулуут | Шуаншөмэй |