Ум эр-Расас (Араб хэл:أم الرّصاص) нь Йорданд орших археологийн бүс бөгөөд Ром, Византын эзэнт гүрэн болон Муслим соёл иргэншлийн эхэн үед цэцэглэн хөгжиж байсан хотын туурь юм. Уг хотын дийлэнх хэсэгт малтлага хийгдээгүй байгаа бөгөөд одоогоор хэд хэдэн сүмүүд, цэргийн хуарангийн хэсэгт малталт хийгдээд байна. Соёл иргэншлүүдийн огтлолцол, хослол болсон энэхүү газар нь 2004 онд ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгджээ.

Ум эр-Расас*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв
Улс  Йордан
Төрөл Соёлын
Шалгуур i, iv, vi
Дугаар 1093
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2004  (28-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Цахим холбоос

засварлах
  Commons: Ум эр-Расас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан