Умард Чүнчон
Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чүнчон (Хойд Чүнчон; Чүнчонпүг-ду; сол. 충청북도, 忠清北道 Chungcheongbuk-do; Англи: North Chungcheong Province; Орос: Чхунчхон-Пукто) юм. 1896 онд найман аймгийн нэг Чүнчоныг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. 7,433 км² газарт нь 2010 оны байдлаар 1,512,157 хүн аж төрөн сууж байгаа. Аймгийн засгийн газар нь Чонжү хотод байрладаг.
Умард Чүнчон аймаг
충청북도 | |
---|---|
Chungcheongbuk-do | |
Солонгос галиглал | |
• Хангыл | 충청북도 |
• Ханжа | 忠淸北道 |
• Маккьюн-Райшауэр | Ch’ungch’ŏngbukto |
• Шинэ латинчлал | Chungcheongbuk-do |
Улс | Өмнөд Солонгос |
Бүс нутаг | Хосё |
Нийслэл | Чонжү |
Хуваалт | 3 хот; 8 хошуу |
Засаг захиргаа | |
• Захирагч | Ким Юн-хван (Ард түмний хүч) |
Газар нутаг | |
• Нийт | 7,433 км2 (2,870 бээр2) |
• Байр | 8-р байр |
Хүн ам (10 сар, 2014)[1] | |
• Нийт | 1,578,934 |
• Байр | 7-р байр |
• Нягтрал | 213/км2 (550/бээр2) |
Бэлгэ тэмдэг | |
• Цэцэг | Цагаан замбага |
• Мод | Зелкова |
Аймгийн Нийт Бүтээгдэхүүн (2020) | |
• Нийт | ₩69.6 их наяд $55.7 тэрбум |
ISO 3166 код | KR-43 |
Аялга | Чүнчон |
Вэб сайт | Албан ёсны хаяг (Англи хэл) |
Умард Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Эргэн тойрондоо Кёнги, Канвон, Умард Кёнсан, Өмнөд Чүнчон, Умард Чолла, Тэжон, Сэжун гээд аймгийн зэргийн 7 нутгаар хүрээлэгддэг улсынхаа далайд гарцгүй ганц аймаг нь мөн. Хойд захаар Нурён, зүүнээр нь Субэк гэх улсдаа том гэгдэх уулын нурууд тогтсон байдаг.
Засаг захиргааны хуваарь
засварлахУмард Чүнчон одоогоор 3 хот (시 - ши), 8 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 12 нутаг болон хуваагдаж байгаа.
# | Нэр (монгол) |
солонгос | англи | орос | Хүн ам (2010) |
---|---|---|---|---|---|
— хот (시 - ши) — | |||||
1 | Чонжү | 청주시 | Cheongju | Чхонджу | 839,626 |
2 | Чүнжү | 충주시 | Chungju | Чхунджу | 203,212 |
3 | Чэчонь | 제천시 | Jecheon | Чечхон | 134,698 |
— хошуу (군 - күнь) — | |||||
5 | Ымсон | 음성군 | Eumseong | Ымсон | 84,088 |
6 | Чиньчонь | 진천군 | Jincheon | Чинчхон | 61,915 |
7 | Угчонь | 옥천군 | Okcheon | Окчхон | 49,730 |
8 | Ёндун | 영동군 | Yeongdong | Йондон | 46,231 |
9 | Куэсань | 괴산군 | Goesan | Квесан | 31,392 |
10 | Чынпён | 증평군 | Jeungpyeong | Чынпхён | 31,531 |
11 | Пуөнь | 보은군 | Boeun | Поын | 30,509 |
12 | Таньян | 단양군 | Danyang | Танян | 28,165 |
- ↑ "연령별 인구현황". Эх хувилбараас архивласан: 2014-11-29. Татаж авсан: 2015-10-01.
- ↑ "2021년 지역소득(잠정)".