Умардын шаньюй бол НТ 88-91 онд Умард Хүннүг захирч байсан нэгэн юм. Пүнү шаньюйн ач хүү. Ёулю шаньюйн дүү.

Нэрний тухай засварлах

Түүний жинхэнэ нэр, өргөмжилсөн цол нь хятадын түүхийн сурвалж бичигт үлдсэнгүй. Тухайн үед Хятадын Хань улс нь Умард Хүннү улстай удаан хугацаанд дайтаж байсны шалтгаанаар зөвхөн Умард шаньюй (北單于) гэж түүхчлэн бичжээ. Бэй (北) гэдэг нь Умард Хүннүг (北匈奴) илэрхийлэх ба Шаньюй (單于) гэдэг нь Хүннү улсын албан тушаалын нэр юм. Нийтдээ Умард Хүннүгийн Шаньюй гэсэн утгыг илэрхийлдэг. Харин түүхийн сурвалжид бичихдээ Умардын шаньюй (北單于) гэж товчилжээ.

Намтар засварлах

НТ 89 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Түньтүхэгийн хүсэлтээр Хань улс цэрэг гаргаж Умард Хүннүг довтлоход Умардын шаньюй ялагдан баруун зүгт зугтаж, их хэмжээний хохирол амсжээ. НТ 90 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Хань улсад хандаж Умард Хүннүгийн эсрэг хамтран довтолъё хэмээн дахин өргөх бичиг барив. Энэ удаа Умардын шаньюй хүчлэн байлдсан ч ялагдаж, хэдэн арван хөнгөн морьт цэргийн хамт бүслэлтийг сэтлэн зугтжээ. Хань улс, Өмнөд Хүннүгийн цэрэг Умард шаньюйн хаш тамга, яньчжи, шаньюйн таван хүү, охин болон хэдэн мянган хүнийг олзлов. НТ 91 онд Өмнөд Хүннү дахин Умард Хүннүг довтолж хойд зүг рүү зугтаалгажээ. НТ 91 онд Умардын шаньюйг түүний дүү баруун гарын гүли ван Юйчужянь залгамжилсан байна.

Өмнөх
Ёулю шаньюй
Умард Хүннүгийн шаньюй
НТ 88-91
Дараах
Юйчужянь шаньюй