Ёулю шаньюй

Ёулю (хятадаар: 優留) бол умард Хүннү улсын шаньюй байсан юм. Нийтийн тооллын 87 онд Сяньби аймгийн цэргийн хүч, Умард Хүннүд довтлоход Ёулю шаньюй тус дайнд амиа алджээ. Түүний хаанчлал хэдэн оноос эхэлсэн тухай мэдээлэл байдаггүй. Зөвхөн Пүнү шаньюйгийн ач хүү бөгөөд, 87 онд Умард Хүннүгийн шаньюй байсан гэсэн мэдээлэл үлдсэн. Түүний эх нэгтэй төрсөн дүү нь залгамжилсан гэж хятадын түүхийн сударт бичихдээ нэр цолыг нь орхигдуулж, зөвхөн Умардын шаньюй гэж бичиж үлджээ.

Өмнөх
Пүнү шаньюй
Умард Хүннү улсын шаньюй
?-87
Дараах
Умардын шаньюй