Ульмийн тулалдаан

Ульмийн тулалдаан (Англи: Battle of Ulm, Франц: Bataille d'Ulm, Герман: Schlacht von Ulm, 1805 оны 10 сарын 16-19) нь Байерны Вант Улсын нутаг (өдгөө ХБНГУ) Штуттгартын ойролцоо орших Ульм хотын орчимд Наполеоны удирдсан Францын арми Австрийн армийг ялсан тулалдаан юм.

Ульмийн тулалдаан
Хамаарах дайн: Наполеоны дайн

Шарль Тевенений зурсан тосон зураг: Ульмийн тулалдааны дараа бууж өгч байгаа нь
Огноо 1805 оны 10 сарын 16-19
Байрлал Байерны Вант Улсын Ульм орчим
Үр дагавар Францын арми ялсан
Байлдагч талууд
 Франц  Австри
Удирдагчид
Наполеон I Франц II
Александр I
Мак фон Либерих
Цэргийн хүч
150,000 72,000
Хохирол
алагдсан, шархадсан 6,000 алагдсан, шархадсан 12,000

олзлогдсон 48,000

Маневрлах чадвар сайтай Францын арми тус тулаанд дайтагч талдаа 50 мянган хүний хохирол учруулж чаджээ.

Тулалдааны эхлэл

засварлах

1805 оны 8 сард Австри нь Орос, Англи зэрэгтэй хамтарч Францын эсрэг Гуравдугаар эвсэл гэгчийг байгуулан Баварид довтлон оржээ. Тэр үед Наполеон Англи руу довтлохоор төлөвлөж байсан ч эсрэг эвсэл байгуулагдсан нь дайны галыг зүүн тийш эргэхэд хүргэжээ. 9 сарын 23-нд Наполеон Францын сенатад "Би армиа удирдан, холбоотон орнууддаа туслах болно" хэмээн тайлбарлаад 80 мянган цэрэг бүхий армиа аван морджээ. Замдаа цэргээ цуглуулсаар нийт 7 арми, 210 мянган цэрэгтэй болсон Францын цэрэг 9 сарын 24 гэхэд Райн мөрний эрэгт цугларчээ. Нөгөө талд Австрийн жанжин Мак фон Либерихийн удирдсан 72 мянган цэрэг Ульмийн орчимд төвлөрсөн байна.

Тулалдааны явц

засварлах

Шварцвалд буюу Хар ойн талаас дайралт орж ирнэ хэмээн Мак тооцож байсан ч эсрэг талаас нь цөмрөн орж ирсэн тул францчууд Австрийн армийг Ульм цайзын орчимд хумьжээ. 1805 оны 10 сарын 14-нд Эрдингенийг хамгаалж байсан Австрийн цэргүүдийг Мишель Нейгийн удирдсан Францын цэргүүд ар талаас нь довтолсноор хүчин мөхөсдсөн австричууд хотыг шатаагаад Ульм хүртэл ухрав. Энэ гавьяагаараа Ней нь Эрдингений гүн хэмээх цол хүртсэн байна. Дараагийн өдөр францчууд Ульмийн баруун хойно байх, ашигтай өндөрлөг байрлал бүхий Михелсберг бэхлэлтийн эзлэв. Мөн өдөр Ульм хүртэл давшсан ч цайзын хананд тулаад буцсан аж. Гэхдээ Австрийн холбоотон Оросын цэргүүд ирэх шинжгүй байсан тул бууж өгөхийг францчууд шаардав. Шаардлагыг австричууд биелүүлээгүй тул 18-ны өдөр цайзыг довтолж, 19-ний өдөр гэхэд буулган авчээ.

Тулалдааны үр дүн

засварлах

Наполеон хатан Жозефиндээ "60 мянган хүн устгаж, 120 гаруй их буу, 90 гаруй далбаа 300 мянга гаруй цэргийг олзоллоо" хэмээн захидал бичсэн байдаг. Гэхдээ үнэндээ тэрээр 25,000 хүн 65 их буу, 40 далбаа олзолсон гэсэн тооцоо байдаг.

Тулалдааны дараа

засварлах

21-нд Наполеон Швабиг Австрийн армийн зэвсаг, хоол хүнсний нөөцөө хураалгаж, албан татвар төлөхийг шаардсан боловч хэдий их хохирол хүлээсэн ч Австрийн армийн гол хүч доройтоогүй, мөн холбоотон орон Оросын цэргүүд туслахаар ирж байсан тул түүнд хариу өгөөгүй. Иймээс Наполеон "Бурхны туслалцаатайгаар ойрын үед дайсны армийг дахин ялах болно" хэмээн дайныг үргэлжлүүлэх бодлоо илэрхийлжээ.

12 сарын 14-нд Францын арми аль хэдийн хаягдсан Австрийн нийслэл Венад цөмрөн орж, 16-ны өдөр тус хотоос хөдөлж, 21-нд Брюн (одоогийн Чехийн Брно)-д хүрч, Австри-Оросын цэргийг тосон байлдах бэлтгэлээ базааж эхэлжээ.