Уиллард Либби (Англи: Willard Frank Libby, * 1908 оны 12 сарын 17; † 1980 оны 9 сарын 8) нь Америкийн Нэгдсэн Улсын Колорадо муж улсад төрсөн химич, 1960 оны Нобелийн шагналтан.

Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1960
Хүртсэн салбар: Хими
Шалтгаан: Нүүрстөрөгч-14-г ашиглан, цаг хугацааг тогтоох аргын тухай судалгаа

Тэрээр Беркли дэх Калифорнийн их сургуульд элсэн орж, 1933 онд докторын зэрэг хамгаалжээ. Төгсөөд сургуульдаа багшилж байхдаа байгалийн цацраг идэвхжлийг хэмжих Гейгерийн тоолуурын судалгаа хийж байв. 1941 онд тэтгэлэгт хамрагдан Принстоны их сургуульд шилжжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Колорадогийн их сургуульд ажиллаж байхдаа Манхаттан төсөлд оролцож байсан аж. Тэр үедээ уран-238-ыг гаргаж авах аргыг нээхэд том хувь нэмэр оруулсан юм.

1945 онд Чикагогийн их сургуульд багшлах болж, 1946 онд нейтрон бөөм нь усан дотор устөрөгчийн атомтой урвалд орж, маш бага хэмжээтэй хэдий ч тритий бий болдгийг нээжээ. Энэ нь цаг хугацааг тодорхойлоход ашиглах боломжтой чухал нээлт байлаа. 1954 онд АНУ-ын цөмийн энергийн судалгааны хүрээлэнгийн гишүүн, 1959 онд Лос Анжелес дахь Калифорнийн их сургуульд (UCLA) шилжиж, 1976 он хүртэл багшилсан юм.

Цахим холбоос

засварлах